etoim.mn
photos/mnmn.jpg

Есүй хатан бол Чингис хааны гуравдугаар ордны их хатан бөгөөд Чингис хаанд зөв бодлогыг тогтооход чухал мэргэн бодлого өргөж явсан ухаалаг хатных нь нэг байжээ. 1202 онд Чингис хаан олон жил өстөн болж явсан Татар аймгийг байлдан тогтоохоор Далан нөмрөгөс гэдэг газар ихэд байлдаж Татар аймгийг ялав. Тэгээд Татарын Их Цэрэний охин Есүйг хатан болгож авчээ. Есүй хатан уул нь хүний гэргий болсон байв. Түүний нөхрийг Чингис хаан муу санаа өвөрлөж байна хэмээн нүднээс далд болгон хөнөөсөн боловч Есүй хатан өс үл санаж, Чингис хааны Монгол туургатныг нэгтгэх үйлсэд зүтгэжээ. 1219 онд Чингис хаан Сартуул иргэнийг дайтахаар мордох гэж байгаа үед Есүй хатан төв ёсоор залгамжлагчийг сонгох асуудлыг дурдан гаргаж хэдэн хөвгүүдийнхээ дундаас аль нэгийг нь хаан сууринд нэр заах хэрэгтэй хэмээн зөвлөжээ. Чингис хаан Есүй хатны дурдлагаар гуравдугаар хөвгүүн Өгэдэйг залгамжлагчаар сонгосон билээ. Энэ бол Монгол улс үндэстний бадран мандах ба бууран доройтохтой холбогдсон чухал асуудал байсан юм.

1225 онд Чингис хаан их цэрэг дайчлан Тангуд улсыг байлдахаар явах үед хатнаасаа Есүй хатныг дагуулан явжээ. Есүй хатан улс төрийн арга бодлого өргөж, цэрэг дайны бодлогыг тогтооход дотно зөвлөгчийн үүргийг гүйцэтгэж байв. Тангудыг дайлах аяны дунд Чингис хаан ан ав хийж байгаад хүлэг мориноосоо унаж бие лагшин нь чилээрхсэн үед дэргэд нь сайтар асарч сувилсан бөгөөд өмнөөс нь арга ухаан өргөж байжээ. Чингис хааныг нас нөгчих үед хатдаас Есүй хатан дэргэд нь байж ясыг нь барьжээ. Есүй хатан цэрэг жанждын хамтаар Чингис хааны алтан хүүрийг эх нутагт нь авчирч оршуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. (А.Пунсаг)

Таалагдахгүй байна

7
3

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Eba

[122.201.26.172]

2018-12-13 09:25:19

punsag chin uvur mongol hun l dee.Yas barih ene ter gesen ug hereglesen bgaaz dee. Mongoliin tuuhiin tuhai uvuruud bichij bgaa geheer emgenel.

Зочин

[103.212.118.169]

2018-12-13 00:56:22

Алтан хүүр гэнэ үү

Zochin

[99.203.143.53]

2018-12-12 22:21:23

Punsag genee.

Зочин

[202.126.89.233]

2018-12-12 18:15:22

Puntsag uuriinhuu l heleer heljdee

Зочин

[112.72.11.102]

2018-12-12 16:34:46

Хүүр биш шарил гэх байхаа.