etoim.mn
photos/ghghhg.jpg

Монголын өв соёлыг Америкт сурталчлах гэж буй У. Хатанболд

Өнөө орой тоглогдох  “ Вашингтон Виззардс”-ийн тоглолтон дээр Монгол залуучууд өв соёлоо сурталчлах гэж байна.  Washington DC хотод ажиллаж амьдардаг ANURA MUSIC сургуулийн морин хуурийн чуулга болон,  “DC Mongol” монгол бүжгийн хамтлаг NBA Washington Vizzards, Boston Seltics  багуудын тоглолтон дээр өөрсдийн бэлтгэсэн  Монгол ёс заншил,  соёл уламжлал, Монгол уур амьсгалыг харуулсан үзүүлбэрээ өнөөдрийн тоглолтон дээр  үзүүлэхнээ.

NBA-ийн тоглолтон дээр Монгол хүмүүс анх удаа гарч байгаа нь энэ.

Тэгвэл тус тоглолтыг бэлдэж, Вашингтон хотод Монголын  соёлыг сурталчлаж буй хүн бол Сүхбаатар аймгийн харъяат  Урлагбаатарын Хатанболд.

Морин хуурын багш, гоцлооч мэргэжилтэй.

 Морин хуур, ятга хөгжмийг  3-аар ангид байхаасаа л тоглож эхэлсэн тэрээр сургууль, аймаг, улсын чанартай тэмцээн уралдаанд тогтмол амжилт үзүүлдэг чадварлаг сурагч байсан гэдгийг Сүхбаатарчууд андахгүй.

3 жилийн өмнө Америкыг зорьсон тэрээр өөрийн орны урлаг соёлыг түгээж Anura music хэмээх хөгжмийн сургуулиа нээсэн байна.  Тус сургалтын төвд  Америкт амьдардаг Монголчуудын хүүхдүүд хамрагддаг байсан бол өдгөө морин хуур хөгжмөөр хичээллэх сонирхолтой Америк хүүхдүүд  ч нэмэгдсэн гэсэн сайхан мэдээ байна.

Хөгжим гэдэг бол дэлхийн хэл. Түүгээр дамжуулан энх тайван, аз жаргалыг түгээдэг гэдэг.  Америкт Монгол улсынхаа нэрийг гаргаж буй залуустаа амжилт хүсэе ээ.

Бэлтгэсэн: Я. Гэрэлсүрэн

Таалагдахгүй байна

27
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.126.89.17]

2018-12-13 17:50:41

Д.Ариунаа.

[150.129.141.138]

2018-12-13 15:38:26

Юуны өмнө хүүдээ баяр хүргье. Хүний газар мэргэжлийн ажлаа хийж төрөл бүрийн арга хэмжээнд оролцож бяцхан шавь нараа хөгжимчин болох хүсэл зоригийг нь бадрааж явдагт бахархаж байна шүү. Өөрийн гэсэн хүсэл тэмүүлэл өвөрлөн үндэсний өв соёлоо дэлгэрүүлж байгаад улам их амжилт хүсэж санаснаа бүтээж сарвайснаа аваарай гэж хүсье.

Tulgaa

[66.181.160.122]

2018-12-13 11:58:48

Amjilt husey shavi daa.

Зочин

[66.181.161.29]

2018-12-13 11:48:28

amjilt husie

Amarzaya

[202.9.45.61]

2018-12-12 17:39:15

Hatnaa duudee. Bayr hurgey. Ulam ih amjiltiig husey.

Зочин

[64.119.22.6]

2018-12-12 13:46:02