Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/china.jpg

БНХАУ-ын Иргэний агаарын тээврийн газар 2035 он гэхэд тус улсад нисэх онгоцны 216 буудал шинээр нэмж барих шаардлагатай хэмээн мэдээллээ. Өнгөрсөн 10-р сарын байдлаар Хятадад иргэний агаарын тээврийн 234 нисэх буудал байна. Харин энэ тоог 2035 он гэхэд дор хаяж 450-д хүргэж байж өдрөөс өдөрт тоо нь нэмэгдэж буй зорчигчдод бүрэн дүүрэн үйлчлэх боломжтой болох гэнэ.  Агаарын тээврээр үйлчлүүлдэг хятад иргэд онгоцоор тогтмол зорчдог дэлхийн бүх хүний дөрөвний нэгийг эзлэх болжээ. Энэ үзүүлэлтээрээ БНХАУ 2035 он гэхэд АНУ-ыг ардаа орхиж, иргэний агаарын тээврийн салбарт дэлхийн хамгийн том зах зээл болох төлөвтэй байна. БНХАУ-ын онгоцны буудлууд өнгөрөгч 2017 нийт 552 сая нислэг хийсэн нь 2020 он гэхэд жилд 720 сая болж нэмэгдэх тооцоо гарчээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх