etoim.mn
photos/malgai.jpg

Эрс тэс уур амьсгалтай Монгол Улс Дэлхийн хамгийн хүйтэн орны тоонд ороод байгаа. Хүйтний улиралд толгой нүцгэн явах хүүхэд залуус элбэг байдаг болсон. Толгой нүцгэн явж буй залуусын ихэнх нь сайхан харагдахын тулд, үсээ хэлбэрт оруулахгүйн тулд малгай өмсдөггүй гэж хэлдэг. Үнэн хэрэгтээ өвлийн улиралд дулаан бөгөөд зузаан хувцасласан, малгай ороолттой хүн илүү гос харагддаг нь нууц бишээ. Өөрт тохирсон загвар болон хүйтний хэмд таарсан нимгэн зузааныг сонгож, өөрийн стиль имиджиндээ тааруулаад өмсөж болно.

 

Насанд хүрсэн хүн биеийн дулааныхаа гуравны нэгийг толгойгоороо алддаг бол хүүхэд гуравны хоёрыг толгойгоороо алддаг. Малгайгүй явах нь сайхан бус харин муухай харагдуулдаг бөгөөд толгойноосоо даарсан хүний бүх бие арзайж, царай нь зэвхийрч өнгөө алддаг. Нөгөө талаас толгойноосоо их даардаг хүний тархины судас нарийссанаар цусан хангамж буурдаг үүний улмаас 

Толгой өвдөх

Сэтгэн бодох чадвар, ой тогтоолт муудах

Хараа, сонсгол муудах

Нулимс гоождог болох

Нойр муудах

Ажлын чадвар, бүтээмж буурах

Үс хуурайшиж хагтах

Мэдрэлийн суурь өвчтэй болох цаашлаад цус харвах эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Иймд өөрийн эрүүл мэнд, гоо сайхнаа илүү удаан хадгалая гэж бодож байгаа бол та тогтмол дулаан хувцаслаж, малгай өмсөөрэй.

Дулаан явбал мянган лан.

Бэлтгэсэн: Я. Гэрэлсүрэн

Таалагдахгүй байна

3
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх