etoim.mn
photos/c929745a68b643c04e3a5cf6e66cb706.jpg

‎Иргэний гомдлын дагуу Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар “Тирлик” зах дотор хүнсний ногоо худалдаалдаг гурван дэлгүүрээс дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулсан. Шинжилгээгээр иргэн Б-ийн худалдаалж байсан сонгино стандартын шаардлага хангахгүй, нитратийн үлдэгдэл зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 2,6 дахин их гарсан тул 280 кг сонгиныг хурааж, иргэн Б-д холбогдох хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан байна. Хураасан сонгиныг Засгийн газрын 195 дугаар тогтоолыг үндэслэн хөндлөнгийн гурван гэрчийг байлцуулан устгал хийжээ.

Мөн “Орон сууцны хонгилд хүнсний ногоо хадгалж байна” гэх иргэдийн гомдлын дагуу Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийж, хонгилд хадгалж байсан хүнсний ногоог холбогдох эзнээр нь нүүлгэн шилжүүлж, зөрчлийг арилгуулжээ.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх