etoim.mn
photos/tytttytyttyt.jpeg

Энэхүү жагсаалтад орсон хүмүүс түүхэнд сайн сайхан зүйлээсээ илүүтэй олон мянган хүний амийг хороосон байдаг. Тэд түүхэнд догшин хэрцгий явдлаараа алдаршин бичигдэж үлдсэн хүмүүс юм. Доголон Төмөр хаан

Монгол удмын Доголон Төмөр хааныг дэлхийн олон улс орон мэднэ. Түүний олон хүн захирах төдийгүй тэднийг эрхшээлдээ байлгах цэргийн авьяас чадвар нь аль залууд нь илэрчээ. Доголон Төмөр дайн, байлдаан хийхдээ хүний санаанд багтамгүй арга заль хэрэглэдэг байв. Тэрбээр алж устгасан хүмүүсийн гавлаар байшин барилга барьж байсан гэдэг. Дундад Азийн томоохон хотуудын нэг болох Самарканд хотыг эзэлж нийтдээ 100 мянга орчим цэрэгтэйгээс 80 мянга орчим нь хот, цайз хамгаалдаг Токлук ханы эсрэг байлдааны ажиллагааг идэвхжүүлж дайн, байлдаанд хатуужсан хоёр мянган морин цэргээ удирдаж Тогтох ханы цэрэгт хэд хэдэн удаа цохилт өгч 1370 онд Сырь мөрний нөгөө эрэг хүртэл элдэн хөөж байсан гэсэн түүхэн баримт бий.

Догшин Иван

Догшин Иваны бага нас тийм ч сайхан байсангүй. Түүнийг гурван ойтой байхад нь аав III Василий нас баржээ. Гэтэл тун удалгүй таван настайд ээж нь нас барсан байа. Балчирхан Иваны эргэн тойронд өрнөсөн хаан ширээний төлөөх тэмцэл, урвалт шарвалт, хуйвалдаан, аллага таллага түүнийг хардамтгай, зуумтгай, харгис нэгэн болгосон ч байж болох юм. Догшин Иваны үед өнөөгийн Оросын газрын зураг зурагдсан гэж болно. Тэрээр Казань, Астрахань, Крымийн хаант улсыг байлдан дагуулж, 1557 онд шведүүдийг бут цохиж, Балтийн тэнгисийг хүртэл гүрнийхээ хаяаг тэлжээ. Гэвч түүний хаанчлал туйлын таагүй үйл явдлаар төгсгөл болсон юм.  Хожим Догшин Иван шарилд хийсэн шинжилгээгээр түүний биеийн мөнгөн усны хэмжээ 100 дахин нэмэгдсэн байсан нь тогтоогджээ. Хүний бие дэх мөнгөн усны хэмжээ ихэссэн үед хүн өөрийгөө хянах чадвараа бүрэн алддаг байна. Тэрээр яг үүний адилаар биеэ хянаж чадахаа байж нэгэн мөргөлийн үеэр уурлаж өөрийн хүүг төмөр толгойтой таягаар цохин хөнөөжээ.  Энэ эмгэнэлт явдал 1581 оны арваннэгдүгээр сарын есөнд болсон байна. Энэ явдлын тухай Оросын алдарт зураач Суриков “Догшин Иван хүүгээ алсан нь” хэмээх алдарт бүтээлээ туурвисан байдаг.  Догшин Иван Оросын түүхэнд зөвхөн дайн, тулаан, аллага хядлагаар үлдээгүй юм. Түүнийг цаг үеийнхээ хамгийн боловсролтой хүний нэг байсан гэж үздэг бөгөөд цэцэн цэлмэг нэгэн байсныг нь Владимирийн Эх дагина болон сахиусан тэнгэр Михаилд зориулсан мөргөлүүд нь гэрчилдэг. Тэрээр олон бүтээл туурвил үлдээсэн агаад түүний дотор шүлэг, дуулал, ая хөгжим нэлээд бий.

Максимилиан Робеспьер

Максимилиан Робеспьербол Францын  хувьсгалыг удирдагч байсан билээ. Тэрээр цагдаагийн газрыг хариуцдаг бөгөөд алан хядлагын хүчээр засгийн эрхэнд гарсан байна. Түүний төрийг атгаж байх үед олон мянган хүн залхаан цээрлүүлэлтэд өртөж байжээ. Тэрээр шүүх эрх мэдэл, цэрэг цагдаагийн байгууллагыг бүгдийг гартаа атгаж байлаа. Робеспьер өөрийн дайсан гэж үзсэн хүнийг шүүх байгууллагат мэдэгдэн, шоронд хорих болон цаазлуулахаар илгээдэг байжээ. Максимилиан Робеспьер нь ийм байдлаар 300 мянга орчим хүнийг шоронд хориулж байсан хүмүүсээс эрэгтэй эмэгтэй нийлсэн 40 мянга гаруй хүн шоронд нас барсан гэдэг.  Гэхдээ шоронд амьд үлдсэн хүмүүсийн амьдрал үхлээр дуусдаг байжээ.

Иосиф Виссарионович Сталин

Иосиф Сталин (1879 - 1953) нь хуучнаар зөвлөлтийн их удирдагч, улс төрч бөгөөд тэрээр ГүржидЛев Троцкий, Григорий Зиновьев, Лев Каменев, Николай Бухарин, Алексей Рыков зэрэг өрсөлдөгчдөө ялж, Зөвлөлтийн улс төрийн хяналтыг гартаа авчээ. 1928 онд Зөвлөлтийн эдийн засаг, нийгмийн бүтцийг эрс өөрчилж, олон сая хүний аминд хүрсэн Таван жилийн төлөвлөгөөгөө тунхаглажээ. 1930-аад он гэхэд Сталин алан хядлага хийж, олноор нь цаазаар авах, цээрлүүлэх зэргээр эрх мэдэлд нь учрах аюулыг арилгаж дөнгөжээ. Үүний дараа 1936-1938 оны Их Цэвэрлэгээний дараа Сталинтай эн зэрэгцэх хүн Зөвлөлтөд үгүй болж, Сталин хязгааргүй эрх мэдлийг ганцаараа эзэмшсэн. Хүн төрөлхтний түүхэнд маш цөөхөн хүнд л байсан эрх мэдлийг ганцаараа олсон тэрээр хүн төрөлхтний өмнө байгаагүй том нийгмийн туршилтууд, нийгмийн өөрчлөлтүүдийг хийсэн.

Адолф Гитлер

Адолф Гитлер нь Австрид төрсөн бөгөөд Германы улс төрч, Үндэсний Социалист Ажилчны Нам буюу Нацист намын удирдагч байлаа. 1933-1945 онд Германыг удирдаж байсан. 1933-1945 онд Германы канцлер, 1934-1945 онд төрийн тэргүүн фюрер байв. Дэлхийн нэгдүгээр дайнд одон медалиар шагнуулсан ахмад дайчин Гитлер 1920 онд Нацист намд элсэж, 1921 онд удирдагч нь болжээ. Тэрээр үндсэрхэг үзэл, семитийн эсрэг үзэл, коммунизмын эсрэг үзлийг өөрийн харизматик илтгэгчийн чадвар, ухуулгаар сурталчлан дэмжлэг олж авчээ. Гурван жилийн дотор Герман, Тэнхлэгийн гүрнүүдийн хамт Европын ихэнхи хэсэг, Африк, Зүүн ба Зүүн Өмнөд Ази, Номхон Далайн ихээхэн хэсгийг эзэлж авлаа. Гэвч Холбоотны гүрнүүд 1942 оноос санаачлагыг гартаа авч, 1945 онд Германыг бүх талаас нь эзлэн довтлов. Түүний удирдсан зэвсэгт хүчин дайны үеэр олон харгислал үйлдсэний дотор зургаан сая еврейг аймаглан устгах бодлого явуулж байв. Тэрээр гомосекс, цыган, коммунист гэсэн үндэслэлээр 17 сая энгийн иргэнийг бөөнөөр нь хороосон гэмт хэрэгтэн юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх