Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/tugs.jpg

Мэргэжлийн боксын рингэнд хүч үзэж буй “KING TUG” Н.Төгсцогтын 11 дэх  тулааны тов гарчээ. Тэрбээр энэ удаад WBC болон IBO холбооны дэлхийн аварга болж байсан,  WBC-ийн чансааны 57,2 кг жинд хоёрдугаарт бичигдэж буй Доминикан улсын боксчин Клаудио Марреротой тулалдахаар болжээ. Тулааныг 2019 оны нэгдүгээр сарын 26-нд Нью-Йорк хотын "Barclays Center” ордонд зохион байгуулах юм байна. Мэргэжлийн боксын рингэнд 10 тулаан хийж бүгдэд ялалт байгуулаад буй Н.Төгсцогтын хувьд энэ удаагийн тулаан карьерынх нь хамгийн чухал тулааны нэг юм. Учир нь Н.Төгсцогт-Маррерогийн "дуэль"-д хэн ялсан Дэлхийн аварга цол, бүсний төлөө тулалдах эрхтэй болохнээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх