Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/7878.jpg

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Аланы” олон улсын тэмцээн энэ сарын 8-9-нд ОХУ-ын Хойд Осетийн нийслэл Владикавказад болж өнгөрлөө. Хоёр дахь удаагийн тэмцээнд 15 орны 210 тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдсөн. Манай улсаас тус тэмцээд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Н.Насанбуян, Г.Ганхуяг, М.Лхагвагэрэл, Б.Бат-Эрдэнэ, спортын мастер Б.Наранболд, Б.Баасанжаргал гэсэн долоон тамирчин зодоглов. Манайхнаас хамгийн өндөр амжилтыг ОУХМ Ганбаатарын Ганхуяг үзүүлж, тавдугаар байрт оров. Тэрбээр Владикавказын дэвжээнд 1/8 шигшээд Дагестаны Магомедшариф Биякаевт 1:4-өөр ялагдсан. Дагах барилдаанд Дагестаны Арсенали Мусалалиевийг ялсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд эзэн орны Славик Наниевт 4:10-аар ялагдлаа. 57 кг-ын жинд Н.Насанбуян Дагестаны Магомед Абдурахмановт, 61 кг-д Э.Бэхбаяр Дагестаны Динислам Тахтаровт тус бүр 0:10-аар 65 кг-д Б.Баасанжаргал Буриадын Алексей Боривицкийд, Б.Наранболд Кабардино Балкарын Астемир Куантовт цэвэр, 74 кг-д Б.Бат-Эрдэнэ Тувагийн Эрдине Мортуй-Оолд 5:11-ээр, 125 кг-д М.Лхагвагэрэл Хойд Осетийн Сослан Хинчаговт 0:3-аар тус тус ялагдсан юм. Энэ жилийн тэмцээн 2019 оны Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-д оролцох ОХУ-ын тамирчдыг сонгох тэмцээн гэдгээрээ онцлог боллоо.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх