etoim.mn
photos/3cateyesmakeuplooks_thumb.jpg

Алхам 1

Нүүрээ будахын өмнө арьсаа сайтар цэвэрлэж чийгшүүлж будалтанд бэлдэнэ.

 

Алхам 2

Суурь тос , нарны тосоо заавал түрхээрэй. Нарнаас арьсаа тогтмол хамгаалахгүй харлаж, үрчлээтсэн нөсөө толботой эмзэг арьстай болдог шүү. Арьсаа нарнаас хамгаалах хамгийн зөв арга бол зориулалтын тос хэрэглэх.

 

Алхам 3

Make up base эсвэл make up primer-ийг  бүх хэсэгт жигд тараан нимгэн түрхэж өгнө. Хэрвээ та хуурай арьстай бол Make up base харин тослог арьстай бол make up primer сонгоорой .

 

Алхам 4

Ингээд арьсныхаа өөтэй хэсгүүдээр concealer буюу өө дарагчаа түрхэнэ.

 

Алхам 4

Өөрийн арьсны өнгөтэй ижил өнгийн Foundation буюу шингэн кремийг нүүрний бүх хэсэгт зориулалтын багсаар жигд тарааж түрхэж өгөөрэй. Хэрвээ багсны мөр үлдсэн бол зөөлөн порлон ашиглан тараагаарай.

 

Алхам 5

Одоо гэрэл сүүдэрээ түрхэх бөгөөд доорх зургаас яаж нүүрний хэлбэртээ тохируулж тавихыг мэдээд аваарай дараагийн мэдээлэлдээ гэрэл сүүдрийн талаар илүү дэлгэрэнгүй оруулах болноо.

 

Алхам 6

Зун болон хаврын улиралд хуурай нунтаг пудрыг зориулалтын багсаар нимгэн жигд түрхэж өгөөрэй . Ингэснээр таны арьсанд хаврын улиралд шороо тоос ирж наалдахгүй харин зуны улиралд хэт гялтайхгүй байх болно.

 

Алхам 7

Одоо нүүрэндээ амьд туяа өгөх үүднээс хацар өнгөлөгчийг нүдний эгц доор уусгасан байдалтай түрхэнэ.

 

Алхам 8

Миний хувьд нүүр будалтын хамгийн дуртай хэсэг бол highlighter буюу гэрэлтүүлэгч юмаа. Энэ нь будалтыг илүү чимж гялтагнуулж, арьсыг залуу эрүүл харагдуулдаг. Доорхи зураг дээрх шиг хацрын ясны дээд талаар шанааны ясны дагуу далий нарийхан тавьж өгнө. Мөн хамар духны хэсэгтээ бага зэрэг тавихад илүү гоё харагдана.

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх