etoim.mn
photos/nikola tesla.jpg

Өнөөдрөөс 158 жилийн өмнө Сербийн агуу суут сэтгэгч Никола Тесла хорвоод мэндэлж байжээ. Тэгвэл түүний гайхамшиг юундаа байсан бэ, яагаад заавал бүх цаг үеийн хамгийн шилдэг суутан гэж үздэг юм бэ? Энэ асуултын хариултыг та дараах хэсгээс олж авна уу. Никола Тесла: Суутнууд үргэлж шөнө дөлөөр сууж хорвоо ертөнцийг задлаад өглөө таныг сэрэхэд шинэ зүйлс нэмчихсэн буцаагаад угсраад тавьчихсан байдаг. Тэд бол эвдрээгүй зүйлсийг “Засдаг” хүмүүс юм. Суутнууд өөрийг нь тойрон байгаа хорвоог шинэчлээд завгүй байдаг учир ихэнх зүйлсийг үл ойшоодог. Тэд үргэлж л ямарваа зүйлст санаа зовж, түүнээсээ болоод шаналж явдаг.

Тэгвэл 100 гаруй жилийн өмнө Серби-Америк гаралтай зохион бүтээгч Никола Тесла эвдрээгүй зүйлсийг “засахаар” сэтгэл шулууджээ. Тэр үед дэлхий даяараа гэрэл гаргахын тулд лаа ашигладаг байсан бол Тесла өнөөдөр дэлхийг эрчим хүчээр хангаж байгаа одоогийн цахилгаан системийг буюу “хувьсах гүйдэл”-ийг анх зохион бүтээсэн юм. Хүн төрөлхтөнд хоёр дахь үйлдвэрлэлийн эрин үеийг өгсөн хүнийг хэн гэж бид талархах ёстой вэ? Никола Тесла. “Гэхдээ би Томас Эдисон гэж бодож байсан шүү дээ” гэж хүн бүхэн хэлнэ. Үгүй дээ, талархах ёстой хүн чинь Тесла байсан юм.

Ихэнх хүмүүс Томас Эдисон гэх нэрийг сонсоод гэрлийн чийдэнг зохион бүтээсэн хүн гэж бодно.Тэгвэл үнэндээ Эдисон гэрлийн чийдэнг зохион бүтээгээгүйгээс гадна түүнээс өмнө энэ зүйлийг бүтээхээр ажиллаж байсан 22 өөр хүний санааг сайжруулсан төдий л зүйл хийжээ.Бүр сайн яривал Эдисон гэрлийн чийдэнг хэрхэн борлуулахыг мэддэг байсан юм.Үнэндээ Тесла залуу байх даа Эдисоны доор ажилладаг байжээ. Эдисон нэгэнтээ Теслаг хэрвээ тогтмол гүйдлийн учрыг олчих юм бол өнөө цагт нэг сая доллартой тэнцэх хэмжээний мөнгө амлаж байв. Тесла ч учрыг нь олж Эдисоноос амласан мөнгөө өгөхийг шаардахад Эдисон инээгээд “Тесла, чи Америкчуудын хошигнолыг ойлгохгүй хүн юм даа” гэж байжээ.

Томас Эдисон бол Суутнуудын дунд орсон суут биш хүмүүсийн тод жишээ юм. Тэр өөрийнх нь бүтээл хэчнээн их мөнгө олж болохыг л боддог байсан. Тэр математикч ч байгаагүй, эрдэмтэн ч байгаагүй. Зүгээр л бусдыг өөрийнхөө төлөө хэрхэн ажиллуулахыг мэддэг хүн байсан юм. Эдисон Суутан биш, Удирдагч байлаа. Тесла гайхалтай зүйлсийг бодож олоод, бичилгүй мартчихдаг зантай байсан юм. Харин Эдисон хэн нэг ажилтан нь шинэ санаа оллоо гэхэд зохиогчийн эрхийн газар руу шуудхан харайлгадаг байжээ.

Эдисонд итгэл алдарсан Тесла түүний төлөө ажиллахаа больж, өөрийнхөө “Хувьсах гүйдлийг” бүтээх ажилдаа орсон юм. Энэ нь дэлхий нийтэд өөрийнхөө тогтмол гүйдлийг борлуулах гэж хичээж байсан Эдисонд агуу дайсан гарч ирлээ гэж бодогдуулжээ. Эдисоны тогтмол гүйдэл бараг нэг километр газар яваад л цахилгаан станц барихаас гадна, цахилгаанаа хол дамжуулах чадамжгүй байсан юм. Гэтэл хувьсах гүйдэл нарийн утас хэрэглэж, өндөр хүчдэл гарган, хол зайд цахилгаан дамжуулах чадамжтай байлаа.

Николай Тесла. Түүнийг зарим нь манай гаригийн хүн биш гэлцдэг. Учир нь тэр хүнээс биш цахилгаанас төрж хүнийг бус цахилгааныг хүн төрөлхтөнд үлдээсэн юм. Тэрээр амьдралынхаа хугацаанд цахилгаан гүйдэлтэй холбоотой 1000 гаруй нээлтүүдийг хийж патент авсан байдаг. Хамгийн аймшигтай нь түүний нээлт бүр хүн төрөлхтөн дэлхий ертөнцийг бүхэлд нь устгаж чадахуйц зэвсэг болох боломжтой байсан. Түүнийг нас барсаны дараа АНУ түүний оюуны бүх патентийг өөр дээрээ авсан юм. Харин гарын арван хуруунд багтах нээлтүүдийг нь л батлан хамгаалахын салбартаа ашигладаг гэдэг.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх