etoim.mn
photos/beuty and beast.jpg

Дэлхий дээрх ямар ч агуу зүйлүүд айдас хүйдэсгүйгээр бий болдоггүй.

Сайн эхнэр амьдралын үндэс

Хөдөлгөөнгүй амьдрал “үхширсэн” зүүдтэй адил

Хүн өөрөө өөрийгөө хүндэтгэх хэрэгтэй

Хүмүүс уншихаа боливол сэтгэхээ болино

Амьд үг гайхамшгийг бүтээдэг

Хүний мөн чанар хүслээр нь илэрдэг

Өнөөдөр боломжгүй зүйл маргааш боломжтой болдог

Зорилготой хүн хатуужилтай байдаг

Хүний нүүр царай дотоод ертөнцөө үргэлж илэрхийлж байдаг

Бусдыг хүндэлж байж өөрийгөө хүндлүүл

Өөрийнхөө тухай үргэлж ярих нь өөрийгөө гутааж буй хэрэг

Сайхан үг – сэтгэлийн чимэг

Хүн өөрөө бүхэл бүтэн нэг ертөнц

Хэрэв зөвлөгөө сайн бол хэн зөвлөсөн нь хамаагүй

Өөрийн бурууг бусдаас асууж мэд

Ямар ч бэрхшээл шургуу тэвчээрт ялагддаг

Бардам зан гэдэг сул доройгийн шинж

Эрүүл мэнд эд баялгаас үнэтэй

Ааш занг засахаас эвдэх нь илүү амархан

Зүгээр суух нь амралт биш

Архидалт бол сайн дурын галзуурал

Уур хилэн бол түр зуурын галзуурал

Амьдрал мөнхийн тэмцэл

Эрүүл мэнд алтнаас үнэтэй

Амьдрал богинохон, үг мөнх

Хүнээс муу талыг нь биш, сайныг нь олж хар

Амьдрал бол мөнх, үхэл нэг л агшин

Хүн байх нь хамгийн хэцүү мэргэжил

Амжилт бол бүтэлгүй оролдлогын цуваа

Үнэнээс айх нь инээдтэй хэрэг

Зорилт гэдэг тодорхой хугацаанд биелүүлэх мөрөөдөл

Хэрэв ажил чинь хүнд байгаа бол буруугаас нь эхэлсэн гэсэн үг

Ойлголцол зөвшилцлийн эхлэл

Гарах гарцгүй зүйл гэж үгүй. Бидэнд үргэлж ямар нэг боломж байдаг

Хэрэв эргэлзэж байгаа бол татгалзсан нь дээр

Хариуцлагаас бүү ай

Амьдралын хаалгаа чи өөрийн гараар нээ

Бороо, хяруунд цохиулах тусам нялх ногооны ургац сөөм сөөмөөр ахидаг

Өөдлөх хүслийн өмнө хаалт гэж үгүй

Өөрийн тавилангаар шатаж амьдар

Гүйцэтгэх чадваргүй хүн амжилтанд хүрэхгүй

Жаргахыг хүсвэл хөлсөө гарга

Зан араншин гэдэг нэг насанд үйлчлэх цорын ганц эрдэнэ

Зориг байвал мянган хэргийг бүтээнэ

Муу дарханы багаж их

Хайхрамжгүй хүн үрлэгэн хүний төрсөн дүү

Залхуу та шоргоолжны үүрийг ажигла. Тэдний арга ухаанаас суралц

Идэх уухын ховдог хоосролтой залгуулдаг бол их нойр хүнд ноорхой навтас хэдрүүлдэг

Амжилтын нууц нь өөрт тулгарсан асуудалд эзэн болоход оршино

Аажуу тайван алхваас алс хол хүрнэ

Сурахаасаа хэвших нь чухал

Шаргуу, нөр их хөдөлмөр л сэтгэлийн таашаал өгдөг

Хөдөлмөр бол аз жаргал, сайн сайхан бүхний үндэс

Би өөртөө таалагдаж байж миний үйлчилгээ борлоно

Үйлчилгээний ажилтан гэдэг хувцасны загвар үзүүлэгч ажил хэрэгч хүн

Бизнес гэдэг бараа, үйлчилгээний аль нь ч бус, гагцхүү өөрийн гэсэн хэрэглэгчтэй болох явдал

Чанар гэдэг үйлчлүүлэгч дахин ирэхийг хэлнэ

Золгүй үедээ ч үүрэг хариуцлагадаа үнэнч байна гэдэг агуу үйлс Демокрит

Ухаантай хүн ужиг хүсэлтэйгээ тэмцдэг. Тэнэг хүн боол нь болдог Эпиктит

Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг өөрөө түүнд оролцож байна гэсэн үг Жан-Жак-Русо

Бусдын тухай хов жив ярьж суугаа хүнийг бушуухан гэрээсээ хөөж гарга Фальс

Бид яг юу хүсээд байгаагаа мэддэгсэн бол бидний туйлын хүсэл тийм ч их зүйл байхгүйсэн

Зөрүүд зан – тэнэгүүдийн нэрийн хуудас

Залуур хатуу чанга гарт байвал завь ямар ч салхийг тэснэ

Уулыг чулуу чимнэ, хүнийг толгой чимнэ

Шунал тачаалыг захирч бай. Тэгэхгүй бол тэр чамайг эзэмдэнэ Эпиктет

Хүнийг зөвхөн төрөлхийн төдийгүй олдмол чанарууд ч тодорхойлдог Гёте

Огт юу ч мэдэхгүй байна гэдэг тийм ч айхтар хортой зүйл биш. Харин дутуу дулимаг эзэмшсэн мэдлэг түүнээс ч аюултай Платон

Юуг ч маргааш гэж хойш бүү тавь. Энэ нь цаг хугацааны үнэ цэнийг мэддэг хүний давуу тал Э.Лабуле

Өөрийгөө ялан дийлэхээс бүхий л ялалт эхэлнэ Л.Монов Зан чанар гэдэг зарчмын дагуу ажиллах чадвар И.Кант

Уурандаа эхэлсэн зүйл ичгэвтэрээр дуусдаг Л.Толстой

Хулчгар найз дайснаас ч аюултай Л.Толстой

Нойр гэдэг сэтгэлийн зовлонг анагаагч А.С.Пушкин

Илүүдсэнээ мэдмэгц яваад өгөх нь ухаантай хүний чанар Жан-Жак-Русо

Бэрхшээл дунд ч боломж байдаг А.Эйнштейн

Бусдаас өөр байгаадаа бүү санаа зов. Харин үүгээрээ бахархах хэрэгтэй

Ямар ч хүч чармайлтгүйгээр хүрч болох ганц зүйл бол ялагдал

Хөдөлмөр бол өлсгөлөнгийн эцэг, ходоодны өвөө, эрүүл мэндийн өвөг эцэг М.Сафир Агуу зүйлийг нэг өдөр хийдэггүй Софокл Өөрийгөө ажил хөдөлмөрөөс чөлөөлнө гэдэг гэмт хэрэг үйлдсэнтэй адил Л.Н.Толстой Хүний хамгийн үнэт зүйл бол хөдөлмөрлөх чадвар

Эргэлзэнэ гэдэг хүч чадлаа алдана гэсэн үг О.Бальзак Хүн юу хийж байгаагаараа өөрийгөө хэн бэ гэдгийг харуулдаг Гегель Хүнийг хийсэн бүтээснээр нь үнэлж цэгнэ М.Сервантес Бүгдийг нэг дор хийнэ гэж үгүй

Өглөө босохдоо юу хийх вэ, орой унтахдаа юу хийсэн бэ гэж өөрөөсөө асууж сур Пифагор Сайн эхлэл гэдэг ажлынхаа талыг хийсэнтэй адил Платон Ямар ч ажлын хамгийн хэцүү нь эхлэл Ж.Русо Туйлбартай байх нь амжилтын үндэс

Хэн хүлээж чадна түүнд өөрийн цаг хугацаа ирнэ О.Бальзак Биеийн жаргал эрүүл мэндэд, ухааны жаргал мэдлэгт оршино

Итгэл найдвар гэдэг хамгийн сайн эмч

Эм, өвчнийг бодвол удаан үйлчилдэг

Ихэнх хүмүүс өвчнөөс бус эмчээс болж таалал болдог Мольер Хүний оюун санааг эмчлэхгүйгээр биеийг эмчилж болдоггүй Сократ Архи гэдэг ууж байгаа хүнээсээ өшөө авагч Леонардо да Винчи Мөнгө бол амт, үнэргүй Веспасион Мөнгөөр мэдээж сайн үүлдрийн нохой худалдан авч болох ч түүний “сүүлээ шарвах”–ыг худалдан авч болохгүй Дж.Биллингс Зарим үед мөнгө шиг үнэтэй зүйл гэж үгүй Р.Эмерсон Талбайн тоглогчийн алдаа жирийн алдаа.Харин хамгаалагчийн алдаа гоол байдаг

Засаг төрийг солихгүйгээр ард түмнийг сольж болох уу?

Хамгийн хүнд хэцүүг би бие дээрээ авья.Гэхдээ шийдвэрийг би л гаргана шүү А.Гитлер Явж сурахаасаа өмнө мөлхөж сур

Бусдын түлхүүрээр өөрийн хаалгыг онгойлгохгүй Ю.П.Азаров Хэн найз нөхөдгүй байна тэр хүн өөрөө өөртөө дайсан Шота Руставели

Нэрд гарахын тулд эрч далайцтай зүтгэ С.Паркинсон

Түүхээ мартсан хүн түүнийг давтах аюултай Сантаяна

Үнэн гэдэг чамд таалагдсан худал зүйл

Зохиолч номоо яаж бичсэн шиг уншиж сур

Хаана аюул байна, тэнд аврал ч байдаг Ф.Гельдерлин

Та ус руу буудах тусам загас онох магадлал өснө

Өөрчлөн байгуулалт хэтэрвэл бүх юм хуучнаараа үлдэнэ

Удаан бодсоноор сайн шийдэлд хүрдэггүй

Хурдан гүйхдээ бус, гараанаас яаж гарах нь чухал

Ямар ч сайн зүйл хийсэн шийтгэлгүй өнгөрнө гэж үгүй

Нэг зарц хоёр ноёнд зэрэг үйлчилдэггүй

Таны телефон утас бус, цагны сэрүүлэг дуугарахыг ганцаардал гэнэ

Ёс суртахуун гэдэг сул дорой нэгний хамгаалалт

Бялдуучлал гэдэг өвдөг сөхөрсөн сөрөг довтолгоо

Хүнд хоёр чих, нэг ам заяасан нь бага ярьж, их сонс гэсэн үг

Үнэн үг тэр даруйдаа үзэн ядалтыг бий болгодог

Хүсэж сурна гэж байдаггүй

Хэн чимээгүй байж чадахгүй байна тэр удирдаж чадахгүй

Шившиг болсноос үхсэн нь дээр

Ямар ч асуудалд хоёр талаас нь хандаж сур

Хүчтэй салхи түр зуурынх байдаг

Шинэ ноёнтой болно гэдэг шинэ хуультай болно гэсэн үг

Номгүйгээр сурна гэдэг шүүр шанагаар ус утгасантай адил

Цуу яриа үнэний хувьтай

Бүргэд хэзээ ч ялаа барьдаггүй

Халаасан төмрийг хэн ч мушгиж дөнгөнө

Дайснаасаа ч гэсэн суралц

Агуу зүйлийн үр дүн өчүүхэн жижиг зүйлээс хамаарах үе бий

Хүн л болсон хойно алдах эрхтэй

Хоёр хүн хэрэлдэхэд гурав дахь нь баярладаг

Сайн малчин хониныхоо ноосыг хяргадагаас арьсыг нь хуулдаггүй

Унаж үзээд босож сур

Бодол санаа гэдэг ургац. Хамгийн гол нь цаг тухайд нь хурааж авах

Олз хэзээд эхэлж ирсэн хүнийх байдаг

Заль гэдэг хол явахааргүй ухаан

Муу үйлийг сайхнаар ярьж хийдэг

Хожигдож байж хожиж сурна

Би боловсролын сайдаас айхгүй байна, харин сайдын боловсролоос айж байна

Үнэгүй хоол хүнс зөвхөн хавх, занганд л байдаг

Удирдагч ямар байна, хамт олон тийм байдаг

Үхэж байгаа сарнай хогийн ургамлаас ч муухай үнэртэй

Шатрын хүү ч ”бэрс” болохыг хүсдэг

Гол гүнзгийрэх тусмаа дөлгөөн болдог Шекспир Дайсны тооноос бус эв нэгдлээс нь болгоомжил

Өрсөлдөгчөө ялж чадахгүй бол түүнтэй “нэгд”

Гөжүүд зан – илжигний бахархал

Хүний сул тал залиар нь илэрхийлэгддэг

Од зөвхөн харанхуй шөнө харагддаг биз дээ

Бамбар тод асах тусам хурдан унтардаг

Би танд дэлгэрэнгүй захиа бичлээ. Богино бичих гэсэн боловч цаг зав болсонгүй Б.Паскаль Амжилт гэдэг амжих гэсэн үг

Ялагчийн шарх хурдан эдгэдэг

Хайгаагүй зүйл олдохдоо амархан

Тайван уужуу байна гэдэг агуу хүч

Өндрөөс хүн өчүүхэн жижиг харагддаг

Ухаан, ходоод хоёр шууд хамааралтай

Амаа хамхиж байх нь “шүдэнд” өлзийтэй

Хариуцлагаас бүү ай. Эхнэрээс бултаж болдог шиг хариуцлагаас ч мултарч болно

Тольгүй бол бид өөрсдийгөө хэн гэж бодох вэ?

Удирдагчдыг ухаанаар нь үнэлэхээс, насаар нь ялгадаггүй

Бүгдэд таалагдахыг хүсвэл сүйрлийн эхлэл гэсэн үг

Хүнд итгэ, гэхдээ шалгаж бай

Зовж амьдарснаас үхсэн нь дээр

Амьдралын төлөө тэмцэгчид үхэл юу ч биш У. Пенн

Эрж хайгаагүй зүйлийг олно гэж үгүй

Үхлээс айна гэдэг гутамшиг Сенека

Үхлээс бус зорилгогүй амьдралаас айж яв Б.Брект

Амьдрал богино ч алдар нэр мөнх Цицерон

Сурахад хөгшдөхгүй Т.Мидлтон

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бид ч өөрчлөгддөг Гораций

Бусдын эрүүл мэндийн төлөө хундага тулгахдаа өөрийнхийгөө ч бодож бай

Цаг хугацаа гэдэг агуу багш Э.Берк

Хүчтэний дэргэд хүчгүй нь буруутай И.А.Крылов

Нар өөрөө өөрийгөө харж чаддаггүй дутагдалтай Сократ Алаагүй амьтны арьсыг зарах Ж.Лафонтен

Хүний зан ааш хувь тавиланг тодорхойлдог Гераклит

Өрсөлдөгчөө сонсож сур Сенека

Боловсрол гэдэг эрдэнэс.Харин хөдөлмөр түүний түлхүүр П.Бауст

Хүмүүжүүлэгч хэн байхаас хүмүүжил хамаардаг

Уур хилэн гэдэг хамгийн муу хамгаалалт Шекспир

Үг гэдэг хамгийн аюултай зэвсэг П.Кальдерон

Шалтгааныг нь олбол өвчин дороо эдгэнэ Гиппократ

Нулимс гэдэг аадар бороо гэсэн үг. Уйлсны дараа хүн тайвширдагИ.С.Тургенев

Архидалт галзуурахын эхлэл Пифагор

Муу муухай зүйлийн шалтгаан хундаганд байдаг

Уриагүй зочдыг үдэж гаргахад таатай байдаг

Нулимснаас ч дор инээд байдаг

Хайр дурлал гэдэг зүрхэн дэхь шүдний өвчин

Хайр дурлалд “нүд” гэж үгүй

Зүтгэл, сэтгэлийг бурхан ч үнэлдэг

Өөртөө хатуу чанга, бусдад аядуу зөөлөн ханд

Зоригтны талд дандаа ялалт байдаг

Бага зүйлд дэндүү махруу хүн агуу зүйлд чадвар муу байдаг

Уур хилэн гэдэг хамгийн муу зөвлөгч

Архи хэдий цагаан ч хамрыг улайлгаж,нэр хүндийг харлуулдаг

Мөнгөнөөс илүү чухал зүйлийн төлөө ажилла

Дуугүй байх нь заримдаа хамгийн хатуу шүүмжлэл болдог

Сэтгэлээ чагнаж мэдрэмжиндээ итгэ

Ихэнх эрчүүд нялхсыг өхөөрдөн үнсэхдээ асрагчийг нь шохоорхон харж байдаг

Сайн нэр гэдэг сайхан царайнаас хавьгүй дээр

Сайхнаас цаашгүй эмэгтэй хүний амьдрал шиг там гэж үгүй

Гоо үзэсгэлэн гэдэг шүүдэр мэт богинохон настай

Эвдэн сүйтгэхээс илүү амар ажил гэж үгүй

Аянга цахилгаанд онцгой содон, өндөр мод илүү өртөмтгий

Хүн юу гэж байсан ч өөрийн замаар яв

Хэн нэгэн чамайг магтвал түүний үнэн эсэхийг магадла

Аливаа зүйлийг мэдэхгүй байж хошуу бүү дүр

Хардаж хайрлана гэдэг үзэн ядахтай утга нэг

Борооны дусал бүр цэцэг жимсэнд амьдрал хайрладаг

Сайн удирдагчийн хүчээр муу харилцаа арилна

Хүнийг танихын тулд хайрла

Аливааг хийж дуусгаагүй бол юу ч хийгээгүйтэй адил

Хүнийг байгаль бий болгож нийгэм төлөвшүүлдэг

Ухаантай байхыг хүсвэл ухаалаг асуулт тавьж, анхааралтай сонсож, тайван хариул. Хэлж ярих зүйлгүй бол дуугүй бай

Мэдлэгийн хүрээнээс хальж гарсан зүйлд итгэхэд бэрх

Хүний чаддаг зүйл бол ердөө л тэвчээр, цаг хугацааны нийлэмж

Диваажин гэдэг сэрүүлэг байхгүй, даваа гариггүй, дарга байхгүй газар

Таны ганцаараа хийсэн гавьяаг ч дарга хуваалцдаг

Дүрэм мэддэггүй хүн дуудаж бичүүлэх дуртай

Байгаль өөрөө эмч

Эрүүл хүмүүс амьдралдаа сэтгэл хангалуун явдаг

Эмч та тусалж чадахгүй бол хор уршиг бүү бол

Ялагчид завсарлагагүй амьдралын нууцыг мэддэг

Хошигнол гэдэг одон медалийг гурван талаас харах чадвар Нед Рорем

Хошигнол бол амьдралд аюулгүй хачир бүхий гашуун үнэн

Хошигнох нь хүний адгууснаас ялгарах чанар

Хоосон толгой хоосон торхтой адил

Шүүгч байхгүй бол дор хаяж гэрч байх ёстой

Хүүхэн, мөрийтэй тоглоом, шинжээчдэд хэт итгэх нь дампуурлын үндэс

Үнэгүй хоолоор дайлна гэж байдаггүй

Шалгалт гэдэг хожилгүй сугалаа

Цаас юуг ч тэвчинэ, уншигч харин . . .

Юу ч уншаагүй хүн гэдэг уншигч биш зохиолч

Та хүүхэддээ хэлэх үг олдохгүй бол явж гар нүүрээ угаа гэж хэл Эдгар Хау

Хүнд сурталтнууд нэг нэгэндээ ажил олж өгдөг С.Паркинсон

Хүний хэмжээ метрээр илэрхийлэгддэг Станислав Ежи Лец

Мэс засалч гэдэг зэвсэглэсэн дотрын эмч Г.Малкин

Самар хатуу ч заримдаа дотроо хоосон байдаг В. Счисловский

Амьдрал-кино зураг, үхэл-фото зураг С.Зонтаг

Ихэнх гэмт хэргийн ул мөр ирээдүй рүү чиглэдэг Станислав Ежи Лец

Амжилт гэдэг цэвэр тохиолдол Эрл Уилсон

Ямар ч тэнэг хийж чадна гэж үзэж байгаа бол чи өөрөө хийгээд үз

Ухаантай хүн сурахыг тэмүүлэхэд тэнэг хүн сургахыг урьтал болгодог А.Чехов

Сайн худалдаачин негрт дах, эсгий гутал ч зарна

Гутлын дэлгүүрийн хамгийн гоё гутлыг худалдагч өмссөн байдаг

Сайн худалдаачин гэж худалдан авагчийнхаа хэтэвчийг хоослохыг хэлнэ

Худалдагчид хэл, худалдан авагчид нүд хэрэгтэй Я.Ипохорская

Худалдан авагчийгаа эхнэрээ гэж бод Д. Огилви

Сурталчилгаа гэдэг худалдаа, наймааны хөдөлгүүр Я.Рутковская

Зах гэдэг нэг нэгнээ хуурах, хулгайлах газар Анахарсис

Цугласан хүмүүсийг хуурах нь нэг хүнийг хуурахаас хялбар К.Бунш

Зарим үед нам гүм байдал түгшүүрийн дохио болдог В.Тшаскальский

Амжилтанд хүрсэн эр хүний ард бахархсан эхнэр, гайхсан хадам байдаг Б.Хейз

Хадам байгаа үед эхнэр нарийн бичгийн үүрэг гүйцэтгэдэг

Эр хүний амжилтанд хамгийн сүүлд хадам итгэдэг Г. Хэмфри

Засвар – эвдэрхий эд ангийг нөгөөгөөр солих

Өнөөдрийн шинжлэх ухаан – маргаашийн техник Э.Теллер

Эхнэр гунигтай байвал телефон утас түр эвдэрсэн гэсэн үг

Буруу залгасан дугаар үргэлжид чөлөөтэй байдаг Ковач

Телефон дуугарах үед эрчүүд үзэг, эмэгтэйчүүд сандал авдаг

Телевизорын экран гэдэг бодит байдлын “бэлгэвч” Д.Хильдебрандт

Ямар ч авьяас эцсийн эцэст шороонд булагддаг Э.Кроткий

Хүний авьяасыг үхсэнийх нь дараа магтан дуулдаг

Хүний зааж сургаагүй зүйл үйлдэхийг авьяас гэнэ А.Конар

Дүүжилж үхсэн газар зангианы тухай дурсдаггүй В.Счисловский

Хүний гэрт өөрийн аз жаргалыг эрдэггүй

Аз жаргалтай амьдрал гэж үгүй, харин аз жаргалтай өдрүүд байдаг А.Терье

Харанхуй шөнө хүний нүүр улайхыг та харахгүй Б.Уичкот

Стриптиз-аюулгүй сексийн нэг төрөл С.Мур

ДОХ – ХХ зууны Гитлерийн дараагийн аймшигт явдал Мадонна

Сексийн хувьсгал нянгийн цэвэр ялалтаар дууслаа Патрик ОРурк

Өөрт нь юу ч байхгүй байхад бусадтай хуваалцья гэх хүнийг коммунист гэнэ

Диваажин, тамд ч хөрш олдоно

Хөршийн юм дандаа илүү үзэгддэг

Ядрах гэдэг хамгийн сайн “дэр” Б.Франклин

Эрчүүд чимээгүй байх татгалзсаных, эмэгтэйчүүд – зөвшөөрснийх Л.Массиньон Би гахайнд хайртай. Яагаад гэвэл нохой биднийг доороос дээш, муур дээрээс доош хардаг бол гахай эн тэнцүү хардаг У. Черчилль

Би хүмүүсийн мөн чанарыг гүнзгий таних тусам нохойг бүр илүү их хайрладаг боллоо Мадам де Севинье

Та нохой тэжээдэггүй бол бушуу найз нөхөдтэй бол Г.Малкин

Амьдрал зүүд хоёр нэг номны хуудаснууд А.Шопенгауэр

Шөнийг зугаатай өнгөрөөг гэж бурхан хүнд зүүд бэлэглэжээ

Нулимстай инээд найруулсан спирттэй адил

Инээх шалтгаан олдохгүй бол зээлээр ч атугай инээ

Нулимс мөр үлдээдэггүй

Нулимс – инээмсэглэлийн дээд хэлбэр Стендаль

Нулимс – хамгаалалтын шингэн В.Блоньская

Нулимс ч гэсэн өөрийн урсгалтай Станислав Ежи Лец

Харанхуй болох тусам од болох амархан Станислав Ежи Лец

Хоёр хоёрын дөрөв гэж хэлэхийг эрх чөлөө гэнэ Дж.Оруэлл

Манай эхнэрийн хамаатнуудаас надад би л хамгийн их таалагддаг Дж.Кук

Холын хамаатантайгаа гэрээсээ хол уулзах шиг сайхан зүйл үгүй

Ядуус үр хүүхдээр, баячууд хамаатнуудаар элбэг

Үнэнч бармен гэдэг эзнээсээ яльгүй бага орлоготой хүн Р.Орбен

Таныг танай эхнэрээс илүү ойлгодог хүнийг бармен гэнэ

Тогооч муу бол зөөгч эелдэг наалинхай байна М.Генин

Хоолны цэс: дууссан хоолны дараалал Леонард Луис Левинсон

Шинэ загвар амжилтгүй болсон бол хурдан сурталчил А.Блох

Сурталчилгаа – ХХ зууны агуу урлаг М.Маклюэн

Таны эхнэр байнга сурталчилгаа үзвэл та удахгүй дампуурна

Сурталчилгаагүй бизнес гэдэг будаг шунхгүй ххүхэнтэй адил С.Бритт

Хайр сэтгэл бус, харин хардалт харлаган Л.Даррелл

Хардалт бусад өвчний адил орой болоход ихэсдэг П.Лотан

Хориглоогүй бол зөвшөөрсөн гэсэн үг Ф.Шиллер

Сониныг радио хэзээ ч орлохгүй. Учир нь радиогоор та ялаа цохиж алах гээд үз дээ

Та шалнаас унахгүй унтана гэдэг согтоогүйн шинж Д.Мартин

Согтуу хүн гэдэг энэ дэлхийн тэнхлэг.Түүнийг тойроод бүх юм эргэж байдаг Э.Ожье

Тэвчээргүй хүмүүс үргэлжид хоцорч байдаг Ж.Дютур

Хоцорч очсоноос очоогүй нь дээр

Найзаа уучлахаас дайснаа уучлах нь хялбар байдаг У.Блейк

Та дайснаа уучил, гэхдээ нэрийг нь бүү март Дж.Кеннеди

Хүн очоогүй зэлүүд газарт байгалийн сайхан байдаг Б.Карман

Робин Гуд баячуудыг л дээрэмддэг байсан.Учир нь ядуусаас авах юм байгаагүй

Хаана хууль байхгүй, тэнд гэмт хэрэг ч байхгүй А.Павел

Урьдчилж харна гэдэг удирдлагын нэг шинж Б.Паскаль

Ямар ч засаглал түр зуурынх байдаг Л.Рытов

Авсны үнэ өснө гэдэг амьжиргааны түвшин дээшиллээ гэсэн үг М.Звонарев

Туслах гэж байгаа бол бүү саад бол А.Адлер

Бүгд намайг уучлах юм. Гэхдээ хэн ч туслахгүй юм Сенека

Би дарангуйлагч биш. Миний гадаад төрх л тиймэрхүү харагддаг байхА.Пиночет

Улс төрч гэж нэг хонгилын үзүүрт гэрэл хараад нөгөө хонгил ухдаг хүн Дж.Куинтон

Улс төрч гэж зөвхөн өөрийн гарт байгаа хөзрөөр тоглогч хүн В.Гжещик

Хүн гэдэг улс төрийн амьтан Аристотель

Хямдхан улс төрч гэж байдаггүй Л.Питер

Улс төрд улсаа худалдах, эсвэл сонгогчдоо худалдах асуудал байнга тулгардаг.Би хоёр дахийг нь сонгоно Шарль де Голль

Улс төрд хийж болохооргүй зүйлийг хийх үе олон тохиолддог Т.Рузвельт

Улс төрд хүн 20 жилээс илүү явж чаддаггүй Э.Фор

Улс төр гэдэг тодорхой бус шинжлэх ухаан Отто фон Бисмарк

Маргаашийн цаг агаарын мэдээний үнэн эсэхийг та нөгөөдөр мэдэх болно

Ялалтыг өмчлөгчид олон байхад ялагдлын хариуцлагыг хүлээх хүн олддоггүй Дж.Кеннеди

Ялагчдыг шүүдэггүй Екатерина

Мөрөөдөл – толгой доторх төлөвлөгөө, төлөвлөгөө – цаасан дээрх мөрөөдөл В. Гжещик

Өдрийн тэмдэглэл гэдэг Би, захидал гэдэг Чи К.Выка

Сайн зохиол баатрын тухай, муу зохиол зохиолчийн тухай өгүүлдэг Г.Честертон

Шувуухай л үнэгүй жиргэдэг Ф.Шаляпин

Эх орноо хүн шүүдэггүй

Хэрэггүй үг, өгүүлбэр сэтгэлд хоногшсон байдаг Дж.Таррант

Хүн санангуутаа мартдаг

Юу ч хийхгүй бол хэзээ ч алдаа гаргахгүй Теодор де Банвий

Алдааг засаж явахгүй бол дадал болно

Та хаана ч хамаагүй удаахан зогсвол таны араас дараалал үүснэ

Урд байгаа гүүрээ шатааж байгаа хүнийг гутранги үзэлтэн гэнэ

Гутранги үзэлтэн гэж өөдрөг нэгнийг санхүүжүүлэгч

Мөрөөдөгчид ганц бие байдаг Э.Бомбек

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх