etoim.mn
photos/rezin.jpg

Амттанд дургүй хүн гэж үгүй. Тэр дундаа чихрийн төрөлд илүү дуртай байдаг. Чихэр хэт их идэх нь эрүүл мэндэд хор хөнөөлтэй хэдий ч дэлхий дээрх чихрийн хэрэглээ буурахгүй байна.

Тэгвэл амттан, чихэр болгоныг ам руугаа хийх хэрэггүй гэдгийг уншигч танд анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэлээ. Та болон таны хүүхэд резинэн чихэр идэх дуртай бол түүнийг хэрхэн хийдэг талаар бодож үзсэн үү? Үүнтэй холбоотой нэгэн мэдээллийг хүргэе.

Бельгийн чөлөөт сэтгүүлч Алина Кнепкенс резинэн чихрийн үйлдвэрээс уг чихрийг хэрхэн хийдэг талаарх мэдээллийг эрэн сурвалжилж олон нийтэд түгээсэн юм. Харамсалтай нь, бидний идэх дуртай резинэн чихрийг амьтны арьс болон яс, химийн олон төрлийн бодис, хэдэн зуун килограмаар хэмжигдэх элсэн чихрээр хийдэг болох нь тогтоогдсон юм. Зарим баримтыг сонирхуулбал...

Резинэн чихэр харагдах байдлаасаа хүний идэх хүслийг их татдаг. Гэвч идсэний дараа тийм ч хүсээд байх үр дүн гарахгүй. Резинэн чихрийн үйлдвэрлэл нь санаанд багтамгүй “заваан”. Резинэн чихэр хийхэд хамгийн гол орц нь желатин. Резинэн чихрийн хийх орцны ихэнх хэсэг нь амьтны арьс, яс байдаг Өөрөөр хэлбэл, резинэн чихэр хийхийн тулд маш олон амьтан хороодог Үр дүн нь, хэдий амттай чихэр идсэн ч үнэн хэрэгтээ хамгийн “бохир” зүйлсийг идсэн байдаг.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[202.9.43.170]

2018-12-07 15:28:49

ёоо бүр дур гутчихлаа