etoim.mn
photos/IMG_3852 (1).jpg

Өнөөдөр Нэхүүл нам бус залуусын хөдөлгөөний гишүүд Загийн газар өөрсдийнх нь шаардлагад тодорхой хариу өгөөгүй учраас тэмцлийн хурц хэлбэр болох өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ.

Тэд ЖДҮХС-гаас зээл авсан нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцож, УИХ-ыг тараах шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлж өнөөдрийг хүртэл хугацаа өгсөн. Гэтэл Засгийн газар хий хоосон сонирхолгүй жүжиг тавьж ард иргэдийн анхаарлыг өөр зүгт хандуулах гэж байдгаараа хичээлээ. Угтаа бол нэр бүхий хүмүүсийг намаас хөөнө, хариуцлага тооцно гэж МАН, УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдэж байсан. Төрийн төмөр нүүр, хэний ч өмнө шудрага гэх хууль хэнд нь үйлчлээд байгаа нь амьдрал дээр бэлхнээ харагдаж байна. Өнөөдөр жирийн иргэн гар утас хулгайлсны төлөө ял эдэлж байхад бүхэл бүтэн улсын мөнгийг хэдэн тэрбумаар нь хуваан авсан төрийн өндөр албан тушаалтнууд ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрч байгаа нь ард иргэдийг юман чинээ бодохгүй байгаагийн илрэл гэсэн юм. Тийм учраас Засгийн газар УИХ-ын нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцож, тэдний эрхийг түдгэлзүүлэх хүртэл тэд тэмцлээ үргэлжлүүлсээр байх болно гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

Түүнчлэн тэдний тэмцэл хэн нэгний ятгалга захиалгаар бус өөрсдийнхөө цаашлаад үр хүүхдүүдийнхээ төлөө хийж байгаа үйлдэл учраас ард иргэдийг худал үгэнд итгэхгүй байхыг хүссэн юм.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Говь түшээ

[66.181.160.98]

2018-12-06 19:23:38

Төрийг завхруулж Түмний хөрөнгийг завшсан, түүнийгээ хамгаалсан том тогтолцооны эсрэг, шударга ёсны төлөө нам харгалзахгүй нэгдэж тэмцэцгээх цаг нь болсон.