etoim.mn
photos/olloo_mn_1420778683_galin.jpg

Он гарсаар улсын хэмжээнд 11 сарын байдлаар 3455 удаагийн объектын гал түймэр гарч, 15.8 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Харин түймрийн улмаас  66 хүн нас барж, 42 хүн түлэгдэж гэмтэн 289 толгой мал хорогдож, 1547 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 847 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 40 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 1.05  хувиар, учирсан хохирлын хэмжээ 42.3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

   Нийслэл хотод нийт 2288 удаагийн гал түймэр гарч, 4 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 1167 удаагийн гал түймэр гарч, 10.1 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Мөн энэ хугацаанд 18934 байгууллага, аж ахуйн нэгж, 119218 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 86319 зөрчил дутагдал илрүүлэн, 36937зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 5146 заавал биелүүлэх албан шаардлага, 5979 мэдэгдэл, 274 танилцуулга, 820 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 83объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 167.9 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 2473 удаа, дадлага 1722 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2587 удаа сэрэмжлүүлэг явуулжээ.

ОБЕГ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх