etoim.mn
photos/olloo_mn_1544071768_hobd.jpg

“Шинэ Ховд”  хөрөнгө оруулалт хөгжлийн чуулган энэ сарын 10-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болох нь ээ. Ховд аймгийн хөгжлийн гадаад, дотоод нөөц боломж, давуу талуудад үндэслэн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг өргөжүүлэх, орон нутгийн хөгжлийг шинэ түвшинд хүргэх зорилготой уг чуулганыг Ховд аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөл хамтран зохион байгуулж байна. Уг чуулганаар эрүүл мэнд, хүний хөгжил, боловсрол, соёл, ХАА, газар тариалан, хот байгуулалт, байгаль орчин, аялал жуулчлал, уул уурхай, дэд бүтэц /Эрчим хүч, зам, барилга/, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, олон улсын байгууллагуудын үйл ажиллагаа зэрэг салбарын хүрээнд  Ховд аймагт хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг нээлттэй танилцуулах ажээ.

2019 он Ховд аймгийн хувьд томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлэх онцлог жил болно. Засгийн газраас шийдвэрлэсний дагуу Эрдэнэбүрэний Усан цахилгаан станц, баруун таван аймгийн хэрэгцээг бүрэн хангах хүчин чадал бүхий Цементийн үйлдвэр, малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх