etoim.mn
photos/20180609_buss2.jpg

Нийтийн тээврийн автобусны жолооч явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэг өчигдөр /2018.12.05/ гарчээ. Осол Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр Боловсролын их сургуулийн автобусны буудлын орчимд 16.00-17.00 цагийн үед болсон байна. Тухайн үед явган зорчигч нь гарцгүй газраар гарч явсан гэнэ.

Энэ талаар Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат “Хүний амь нас эрсэдсэн онц ноцтой осол гараагүй. Жолооч хурд хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцох боломжгүй. Явган зорчигч гарцгүй газраар гарч явахдаа гэмтсэн бол өөрөө  буруудна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа” гэлээ.

Мөн өчигдөр  зам тээврийн ослын улмаас орон нутагт дөрвөн хүн, нийслэлд хоёр хүн, нийт зургаан хүний амь нас хохирсон байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

b

[66.181.168.8]

2018-12-06 16:10:40

jolooch yavgan yavj baigaad biyeree ch yum uu tolgoigooroo ch yum uu murgusun yum bish u

zochin

[202.126.89.35]

2018-12-06 15:03:05

avtobusni jolooch tegeed yvgan zorchigch morgohdoo avtobusgui baisan um uu avtobusaa joloodoj baisan um uu