etoim.mn
photos/harry.jpg

Их Британий зохиолч Ж.К.Роулингын бичсэн Харри Поттер зохиол нь хожим 15 тэрбум америк долларын ашиг олсон дэлхийн хэмжээний кино дэлгэцийн шилдэг уран бүтээл болно гэж хэн мэдэх билээ. Түүнчлэн Харри Поттер зохиолын хувьд дэлхий даяар нийт 450 сая хувь борлогдсон гэсэн сүрдэм амжилтыг авчирч байсныг дурдах хэрэгтэй болов уу. Тэгвэл энэхүү франчайзинг буюу дэлхий нийтийг хамарсан киноны талаарх сонирхолтой баримтуудыг та бүхэндээ хүргэе.

Харри Поттер киноны тухай бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд

 

1

 

Харри Поттер кино нь кино урлагийн түүхэн дэхь хамгийн шилдэг 50 бүтээлийн нэг юм.

 

2

 

Зохиолч Ж.К.Роулинг Харри Поттер зохиолын сүүлийн ангийг эхний анги дэлхий даяар цацагдахаас 7 жилийн өмнө бичээд дуусчихсан байжээ. 

 

3

 

Хэрвээ Харри Поттер гэж хүн үнэхээр бодитоор байсан бол өнөөдөр 35 настай байх ажээ. 

 

4

 

Зохиолч Ж.К.Роулинг хэлэхдээ "Харри Поттер зохиолыг бичих санаа анх гэртээ галбиржуулах дасгал хийж байхад төрж байсан" хэмээжээ.

 

5

 

Киноны гол дүрийн жүжигчин Дэниел Радклифф шидэт дохиураа хэрэглэж буй зураг авалтын үеэр нийтдээ 80 саваа хуглаж байжээ. 

 

6

 

Тэрээр маш их хэмжээгээр тамхи татдаг байсан бөгөөд түүнийг зураг авалтын болон кино багийн хамт олон "Харри Паффер" буюу Харри үлээгч хэмээн хочилдог байв. 

 

7

 

Дэниел Радклиффын гэр бүлийнхэн түүнийг Харри Поттер киноны гол дүрд тоглох болсноос хойш шөнө, оройн цагаар хамаагүй гадагш гарахыг хориглох болжээ. Энэ нь олны танил хүүхдийг нь бусад хүмүүс хорлохвий гэхээс эмээсэн эцэг эхийн шийдвэр байсан гэж гэрийнхэн нь тайлбарлаж байжээ.

 

8

 

Зохиолч Ж.К.Роулинс Рон Уэслиг үхэхээр зохиол дээрээ бичиж байсан ч эцсийн дүнд түүнийг амьд байлгаж, цаашид гарах адал явдалтай нүүр тулах гол дүрүүдийн нэгээр сонгохоор шийдвэрлэсэн байна.

 

9

 

Кинонд гардаг "Дамбльдорын номын сан" дахь бүх номнууд нь үнэн хэрэгтэй "Шар ном" буюу нэвтэрхий толь бөгөөд бүгдийг нь хуучны номнууд мэт харагдуулахаар янзласан ажээ.

 

10

 

Жүжигчин Дэниел Радклифф Харри Поттер киноны бүх ангид тоглохдоо нийт 160 ширхэг нүдний шил ашиглажээ.

 

11

 

Макгонагалл профессорын дүрийг чадварлагаар бүтээсэн жүжигчин Мегги Смит Харри Поттер киноны хамгийн сүүлийн ангид дүр бүтээхдээ хорт хавдартай байсан бөгөөд киноны зураг авалт дуустал хорт хавдартайгаа тэмцэж байсан юм. Тэрээр хэлэхдээ "Кино зураг авалтаас татгалзаж болох байсан хэдий ч, энэхүү кинонд дуртай мянга мянган үзэгчдийнхээ урмыг хугалахыг хүсээгүй" хэмээжээ.

 

12

 

Харри Поттер кинонд гардаг Хогвартсын дүр нь зохиолч Ж.К.Роулингийн дотоод сэтгэлийн хямралтай холбоотой дүр ажээ. Тэрээр зохиолоо бичиж байх үедээ өөрийн сэтгэл хямралаа хэрвээ хүн байсан бол гэж бодож байх зуураа Дементорын дүрийг бичсэн гэж хожим хэлж байжээ. 

 

13

 

Харри Поттер зохиол нь дэлхийн шилдэг 100 номын нэгээр нэрлэгдэж байснаас гадна 10 жилийн сургуулиудад багш нарын сурагчиддаа үлгэрлэн жишээ татахдаа ашигладаг түгээмэл зохиолуудын нэг ажээ.

 

14

 

Киноны нийт ангиудыг Ворнер Брос кино компани 2001-2011 оны хооронд бүтээж байсан бөгөөд нийт ангийнх нь үргэлжлэх хугацаа 1179 минут хүрдэг юм байна. Зөвхөн АНУ-ын Бокс оффисоос гэхэд л 7.7 тэрбум америк долларын ашиг олж байжээ.

 

15

 

"Роттен Томэйтос" кино шүүмжлэгчдийн зүгээс хамгийн их эерэг саналыг авсан цөөн хэдэн киноны нэг юм. Нийт санал өгсөн хүмүүсийн 96% нь эерэг санал өгч байжээ.

 

Эх сурвалж: Caak.mn

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх