etoim.mn
photos/chuulgan 123.png

Суулт зарлаад буй УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нарыг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа. Тус гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүртэл УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүй гэж мэдэгдээд буй. Дээрх дөрвөн гишүүнээс гадна УИХ-ын нэр бүхий 30 гаруй гишүүн УИХ-ын даргыг огцрох хүртэл чуулганы хуралдаандаа суухгүй гэж бойкот зарлаад байгаа билээ. 

УИХ-ын гишүүд "төрийн албыг наймаалцсан 60 тэрбумын хэргийн асуудлаар нээлттэй сонсгол хийж УИХ-ын ээлжит бус чуулганыг явуулах санал гаргахад хүлээж аваагүй. Гэтэл ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн асуудлаар Ёс зүйн дэд хороог хуралдуулах шаардлагыг хүлээж авсан. УИХ-ын дэгийн хуулийг зөрчиж чуулганы хуралдааныг хаасан.  УИХ-ын дарга чуулган, байнгын хорооны хуралдаан, нээлттэй сонсголын асуудлыг өөртөө таалагдвал зөвшөөрдөг, таалагдахгүй бол зогсоодог маягаар УИХ-ыг удирдаж болохгүй. Тиймээс бид иргэд, олон нийтийн дуу хоолой болж, хуульд заасан үндэслэлээр хүсэлтээ гаргаач гэсэн сануулгыг өгч, шаардаж байна. Бид 14 хоногийн өмнө энэ шаардлагыг тавьсан. Үүнээс хойш байнгын хороо, чуулганы хуралдаан саатсан. Төрийн ажил гацаж байна. Төрийн ажилдаа хүндэтгэлтэй хандаач ээ. УИХ-ын 30 гаруй гишүүний чуулганы хуралдаанд суух боломжийг олгооч. 60 тэрбум хэрэгт нэр холбогдсон учраас УИХ-ыг удирдах ёс зүйн эр хбайхгүй. Иргэд олон нийт ч бидэнтэй санал нэг байгаа. Тиймээс олон нийтийн шаардлагыг хүлээж аваад ажлаа хүлээлгэж өгөхийг хүсч байна" гэлээ. 

Харин УИХ-ын дарга М.Энхболд "ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийг ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэх боломжийг олгохыг хүссэн. Энэ дагуу би Ёс зүйн дэд хороо хуралдсаны дараа УИХ-ыг хуралдуулахаар завсарлуулсан. УИХ-аас зугатааж гарсан зүйлгүй. Тэр өдөр ирц бүрдээгүй учраас чуулган бүтэн өдөр хуралдаагүй. Тэгээд ажлын цаг дуусангуут нь би чуулганы танхимд орж ирэхэд  7-8 гишүүн байсан. Ганцаараа чуулганы танхимд орж ирээд чуулганы хуралдааныг хаасан гэдэг худлаа мэдээллийг тараасан. Миний эрүүл мэндттэй холбоотой худал мэдээлэл тарааж байна. Би эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудалгүй байна. 60 тэрбумын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийх гэхээр намайг хийлгээгүй гэсэн. Өнгөрсөн зургаадугаар сарын 20-ны өдөр энэ асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлтийг надад хүргүүлсэн. Энэ хүсэлтийг хууль зүйн байнгын хороонд цохсон. Хууль зүйн байнгын хорооноос нээлттэй хэлэлцүүлэг хийж болох эсэхээр хууль хяналтын байгууллагатай зөвшилцөхөд шалгагдаж буй хэрэг учир болохгүй гэсэн.  Түүнээс би хорьж хаагаад байгаа зүйлгүй. Хууль номонд нь нийцвэл хийж болно. Ер нь энэ асуудлыг нээлттэй яриад асуудлыг нэг талд нь гаргаасай гэж би боддог. Энэ асуудлаар ээлжит бус чуулганы хуралдуулах санал гаргасан. Гэхдээ нийт гишүүдийн 3/1 нь гарын үсэг зурсан тохиолдолд ээлжит бус чуулганыг хуралдуулах хуулийн заалттай. Л.Оюун-Эрдэнэ гишүүний оруулж ирсэн бичигт 22 гишүүн гарын үсэг зурсан байсан. Үндсэн хуулийн цэцэд УИХ-ын дарга үндсэн хууль зөрчсөн эсэхийг тодорхой болгох бичгийг өгсөн. Үндсэн хуулийн цэцээс намайг үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл би ажлаа өгөхөд бэлэн байна.  Надад өгөхгүй байх шалтгаан байхгүй. Намайг гүтгэж болно. Гэхдээ ажлаа хийж буй хуулийн байгууллагыг битгий гүтгэж, доромжлоорой. УИХ-ын даргыг огцруулах таван үндэслэлээр огцруулдаг хуультай.  Бодитой асуудал үүсвэл огцрох тухай асуудлаас татгалзаад байх зүйлгүй. Өнөөдрийн чуулган хуулийн дагуу ирц бүрдэж эхэлсэн. УИХ-ын гишүүд өөрсдөө орж ирж ирцээ бүрдүүлэх үүрэгтэй. Үүргээ биелүүлээсэй гэж бодож байна. Намайг өөрийн тааллаар чуулганы хуралдааныг зохион байгуулж байгаа гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй. УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг даргын зөвлөл хуралдаж шийдвэрлэдэг. Даргын зөвлөлд хоёр намын бүлгийн даргаас эхлээд Ерөнхийлөгч гээд бүх талаас төлөөлөл ордог. Өргөн барьсан хуулиа хэдийд яаж хэлэлцүүлэхээ тэд шийддэг.  Намайг огцруулах асуудлаа хуулийн дагуу албан бичгээр  тавиачээ. Чуулганы хуралдааны үйл ажиллагааг тасалдуулах байдлаар асуудлаа битгий тавиач ээ" гэлээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх