etoim.mn
photos/Болд_b.PNG

УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах саналыг гишүүд гаргаад буй. Тэд 60 тэрбумын хэрэгтэй нэр холбогдсон УИХ-ын даргаас ёсзүй шаардаж байгаа юм. 

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдэж байсан тэд өнөөдөр суулт зарлалаа. УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан нар "М.Энхболд УИХ-ыг даргалах ёсзүйн эрхгүй" хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байна.

Тэд энэ суултын талаар хэлэхдээ “Нэр бүхий гишүүд бид ашиг сонирхлын зөрчилтэй хүнээр удирдуулсан УИХ-ын чуулганд оролцохгүй. УИХ-ын дарга М.Энхболд өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгөх хүртэл бид байр сууринаасаа ухрахгүй” гэсэн юм.

 

 

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Гэрэлмаа

[103.212.116.215]

2018-12-06 20:41:12

Амжилт хүсье!