etoim.mn
photos/olloo_mn_1544065914_сэлэм.jpg

жилийн өмнө Баянгол дүүргийн IX хороонд байрлах "Саstle" баарны үүдэнд хэсэг залуус зодолдож танхайрч, нэг нь сэлэм эргүүлж бусдын амь нас, эрүүл мэндэд халдахыг завдсан хэрэг гарсан.  

Сэлэм эргүүлж танхайрсан С.Бямбацогтыг цагдаагийн хэлтэст шалгаж, ЭХ-ийн 20.7.1, 20.16.2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн прокурорт шилжүүлсэн юм.  

Харин прокуророос хэргийг хянаж дуусаад харьяа дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү сэлэм эргүүлж бусдыг айлгаж сүрдүүлсэн, иргэн С.Бямбацогтод холбогдох хэргийг шүүх удахгүй товлох нь.  

Эрүүгийн хуулийн 20.7.1-д:

Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

20.16.2-д:

Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж;

2.2.бусдын эд хөрөнгийг дээрэмдэж

2.3.галдан шатааж,

2.4.бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж;

2.5.бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх