etoim.mn
photos/olloo_mn_1534819380_enkhbold.jpeg

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.00 цагаас эхлэн хуралдах товтой. Одоогоор чуулганы танхимд 36 гишүүн хүрэлцэн ирээд байна. Иймээс УИХ-ын дарга М.Энхболд гишүүдийг ирцээ бүрдүүлэхийг шаардаж, нэрсийг нь дуудав. Мөн УИХ-ын дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг чуулганы танхимд хүрэлцэн ирж, бүлгийн гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэхийг шаардав. Мөн Засгийн газрын гишүүдийг чуулганы ирцээ бүрдүүлэх шаардлагатай байгааг сануулж байна.

Үүнээс гадна Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд чуулганы танхимын өмнө УИХ-ын даргыг огцортол ирцэд орохгүй гэдгээ илэрхийлээд байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх