etoim.mn
photos/aj.jpg

Шинэ жилийн баяр ирж буйтай холбогдуулан эмэгтэйчүүд маань жингээ барьж эхэлж байгаа билээ. Тиймээ эдгээр өдрүүдэд хамгийн их сонсож байгаа зүйл бол эмэгтэйчүүдийн хэрхэн яаж жингээ хасах вэ яаж турах вэ гэсэн асуулт байх шиг… Тэгвэл жингээ хасах гэж хичээж байгаа хүмүүст бага ч гэсэн тус болох үүднээс EXPRESSO BEAUTY та бидний сайн мэдэх олны танил эрхэмүүдийн жингээ хасдаг биеийн төгс галбирыг удаан хугацаанд барьдаг аргуудаас та бүхэнтэйгээ хуваалцах гэж байна

Женнифер Лоуренс/Jennifer Lawrence/

Оскарын шагналт жүжигчин бүсгүй маань энэ цаг мөчид Холливуудын жүжигчдийг ашиг орлогоороо тэргүүлж байгаа бөгөөд DIOR брендийн нүүр царай гэдгээр нь та бүхэн сайн мэдэх билээ… Тэгвэл жүжигчин бүсгүй хоолны дэглэмээр жингээ хасахаас илүүтэй дасгал хөдөлгөөн ихээр хийхийг илүүд үздэг аж… Тэрээр ярихдаа: “Эрүүл зөв хооллолт гэхээс илүүтэй түргэн хоол идэх дуртай, гэвч түргэн хоолонд дуртай байлаа гээд илүүдэл жинтэй байна гэсэн үг биш шүү дээ ” хэмээн хэлсэн бол түүний дасгалжуулагч Дальтон Вонг ярихдаа:  “Тэрээр янз бүрийн хоол иддэг яг нэг төрөл зүйлд байгдаггүй, гэвч хичнээн их идсэн ч ямар ч төрлийн хоол идсэн ч түүнийгээ нөхөөд эрчимтэй дасгал хөдөлгөөнийг олон цагаар хийж чаддаг… Бидний хувьд гэвэл зөвхөн биеийн тодорхой хэсгүүдэд үйлчилдэг дасгал хөдөлгөөн гэхээс илүүтэй биеийн бүх булчинг ажлуулсан хүнд дасгалуудыг хийхийг илүүд үздэг ” хэмээн ярьжээ… Хамгийн сүүлд бүд бүхэн Женниферийг PASSENGER хэмээх дэлгэцийн бүтээлээс олж харсан бөгөөд тэрээр 2013 онд Оскарын шагнал гардуулах ёслолоос шилдэг эмэгтэй  гол дүр шагналыг хүртэж байсан юмаа…

Бейонсе /Beyonce /

Өнөөдөр Бейонсег мэдэхгүй түүний сайхан хоолой шилдэг хит дуунуудад дургүй хүн энэ гараг дээр ховор бизээ… Олдог орлого шүтэн бишрэгчдийн тоогоор бүх эмэгтэй дуучдаас тасархай урд нь байж чаддаг түүний хувьд зөвхөн сайхан хоолойгоороо дэлхий нийтэд танил гэвэл үгүй юм түүнийг манай гарагийн хамгийн сайхан биетэй тачаангуй бүсгүй гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ… Тэгвэл дуучин бүсгүй цагаан хоолны дэглэм сахиж өөрийн төгс сайхан бие галбирыг барьдаг бөгөөд. Ихэнх үед өвс ногоо голлосон жимс жимсгэнээр дүүрэн хоол иддэг байна. Энэ нь түүнийг эрүүл энх мөн хөнгөн  шингэн байлгаж өгдөг хэмээн боддог бөгөөд хоолны дэглэм сахихаас гадна чамгүй олон цагийг бэлтгэлийн зааланд өнгөрөөдөг байна. Бейонсегийн хувьд дасгал хөдөлгөөн хоолны дэглэм хосолсон арга байрлалаар жингээ барьдаг бөгөөд түүний Фитнесийн багш ярихдаа: “Бид бэлхүүс нь дээр илүү төвлөрсөн дасгалууд хийдэг… Мөн гар шууны булчингуудад илүү их ачаалал өгч ажилладаг” хэмээсэн байна.

 

Жижи Хадид /GIGI HADID /

Залуухан супермоделийн хувьд жингээ барина гэдэг түүний ажлын хамгийн чухал хэсэг байдаг бизээ.. Европ тивээс эхлээд Америк тив хүртэлх  бүхий л загварын шоуг байлдан дагуулахын тулд мэдээж сайхан бие хаа хэрэг болдог нь гарцаагүй биз. Жижигийн хувьд гэвэл  их хүнд жинтэй том биетэй охин бөгөөд нэг хэсэг “Аварга биет” ,  “Тарган ” гэх мэтээр олон нийтэд ихээр шүүмжлүүлж байсан юм, гэвч сүүлд өгсөн түүний ярилцлагыг харж байхад дахин жингээ хасах талаар бодохоо байсан хүмүүсийн юу гэж хэлэх нь хамаагүй болсон байгаадаа сэтгэл ханах болсон талаар ярьж байсан юм. Модель бүсгүйн хувьд түргэн хоолыг уул овоо шиг иддэг бөгөөд Бургерийг маш ихээр иддэг билээ, гэвч тэрээр идэж чадсан шигээ дасгал хөдөлгөөнийг хийдэг бөгөөд өдөр бүр зааланд  4 цагийг өнгөрөөдөг гэвэл та итгэх үү 4 цаг шүү дээ… Зүгээр л гүйж төмөр өргөх бус эрчимжүүлсэн хүнд бэлтгэлийг 4 цагийн туршид шүү дээ.. Модель бүсгүй энэ талаар ярихдаа:  “Дасгал хийнэ гэдэг сэтгэл зүйтэй холбоотой байдаг яаж дуусгана гээд байвал цаг явж өгөхгүй шүү дээ харин гадаад орчинд юу болж байгааг мартаад хийж байгаадаа анхаарлаа төлөврүүлэх аваас  цаг маш хурдан өнгөрдөг. Нөгөөтээгүүр дасгал хийнэ гэдэг чинь стресс тайлах төгс арга биш гэж үү? ”

Женнифер Лопес/Jennifer Lopez/

Анх бүжигчний мэргэжлээр урлагийнхаа гарааг эхэлж байсан бяцхан латин охин өнөөдөр ганц бүжигчин бус дуучин, жүжигчин ТВ шоуны шүүгч гэх олон салбарт дэлхий нийтийг байлдан дагуулаад байна. Өдгөө 47 настай бүсгүйн хувьд залуухан сайхан төрх болон гайхалтай тачаангуй биеийн хэлбэрээ хадгалсаар л байна. Женниферийн дасгалжуулагч Девид Кирсч ярихдаа: “Бид багаас нь эхэлдэг  олон цагийн хүнд дасгалд бид дургүй… Алгуурхан эхлээд эрчимтэй хэмнэлээ алдахгүй явах нь бидний гол зарчим бол… Бидний нэг дасгалын  цикл 15 минут орчим бөгөөд үүнийг өдөрт багадаа 20 удаа давтаж хийдэг. Нөгөөтээгүүр түүний гайхалтай залуумсаг төрх сайхан биеийн нууц бол тэрээр архи, тамхи, кофе гэх зүйлээс хол байж цагаан хоол голлосон хоол ихэвчлэн иддэгт гол нь байгаа юм. ”

Адриана Лима /Adriana Lima/

Victoria’s Secrets-ийн супер модель Адрианагийн бэлтгэлийн горимыг бараг хүн бүхэн мэдэх бизээ… Тэрээр мэргэжлийн тамирчидтай хамт боксын бэлтгэл хийдэг шүү дээ… Тэгвэл Модель бүсгүй өөр нэгэн нууцаасаа задалсан нь өглөөний цайг  хэзээ ч битгий алгасаж бай хэмээ зөвлөж байна. Тэрээр энэ талаар ярихдаа: “Өглөөний цайг орхигдуулж болохгүй энэ бол  амьдралын зөв хэвшил эрүүл бие хаа сайхан галбиртай болохын хамгийн эхний бөгөөд чухал хэсэг юм. Өглөө битгий кофе ууж бай оронд нь  ногоон цай чанасан өндөг мэтийг өргөнөөр хэрэглэж бай .”  хэмээн хэлсэн бөгөөд үргэлжлүүлэн ярихдаа: “Миний хувьд яаж  ч байсан өглөөний цайгаа алдалгүй уудаг нэг л өглөө алгасах юм бол биеийн минь хэлбэр өөрчлөгдсөн юм шиг санагдаад хэцүү байдаг.”  хэмээн ярьжээ.

Лили Коллинз /Lily Collins/

Өнгөрөгч “Met Gala ” дээр хамгийн дэгжин байсан бүсгүй бол Lily Collins байсан гэвэл та надтай санал нийлэх бизээ. Жүжигчин бүсгүй бусад охидын адил түргэн хоолонд дуртай оройн цагаар ихэвчлэн хооллодог. Шөнө бүр юм иддэг боловч бие хэрхэн зөв баланслаад байгааг нь асуухад: “Идэхэд буруу зүйл байхгүй гол нь та дараа нь юу хийж байгаа нь чухал… Миний хувьд би бүжгийн ангид явж байгаа… Бүжиг ч гэсэн нэг төрлийн дасгал шүү дээ ” хэмээн хэлсэн байна.

Энэ бүгдээс харж байхад бидний зурагтаар хардаг одод үнэхээр энгийн амьдралын хэв маягтай хүмүүс юм шиг. Нөгөөтээгүүр илүүдэл жин гэдэг бол их идэшний үр дүн бус амьдралын буруу хэв маягийн үр дүн билээ.. Тиймдээ ч та дээрхи бүсгүйчүүдийн жишээг ажиглах юм бол  тэд хүссэн бүгдээ л иддэг гэвч идсэнийхээ дараа хангалттай сайн дасгал хийж чаддаг болохоор сайхан биеэ  хадгалан үлдэж  чаддаг гэдгийг анзаарсан бизээ… Тиймээс та илүүдэл жин гэдэг түргэн хоолноос бус залхуу хэв маягаас үүдэлтэйг одоо ойлгож авсан байх… Нөгөөтээгүүр идэх хоолоо хасна дургүй зүйлээ иднэ гэдэг байж боломгүй зүйл шүү дээ. Та дуртай зүйлээ ид хүссэн хэмжээгээрээ ид түүнээсээ таашаал ав тэгээд дараа нь харин идсэн хэмжээгээрээ дасгал хөдөлгөөн хийхээ битгий мартаарай.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх