etoim.mn
photos/yes i did.jpeg

“Зорилгоо тодорхойлоогүй нөхцөлд, бид өдөр тутмын аар саархан зүйл дээр хамаг анхаарлаа төвлөрүүлснээр түүндээ өдрөөс өдөрт ороогдож, бараг түүнийхээ боол нь болдог.” [powerpress] Аз жаргал, амжилтын 80% нь юу хүсч байгаагаа тодорхой гаргаснаар үүсдэг гэж үздэг. Тодорхой болгож чадаагүйгээс болоод төөрдөг, эргэлздэг, айдаг, бухимддаг, санаа зовдог, стрэссддэг. Тодорхой болгосноор түүнийгээ харна, төсөөлнө, мэдрэнэ, амсана, сонсоно, түүнийхээ дагуу үйлдэл хийх хүчийг олно, үйлдэл хийнэ, бодит болгоно.

Тиймээс та юу хүсч байгаагаа хэр их ТОД болгоно тэр хэмжээгээрээ АМЖИЛТАНД хүрнэ.

Тодорхой болгохын тулд бид зорилгоо гаргадаг. Тэгэхээр амжилтыг зорилгогүйгээр төсөөлөхийн аргагүй.

ЗОРИЛГО = АМЖИЛТ

Зорилгоо тодорхойлж, цаасан дээр бичиж, төлөвлөснөөр бид богино хугацаанд ихийг бүтээж, түүндээ хүрдэг. Зорилгоо улам нарийн, улам тодорхой болгохын тулд өдөр бүр анхаарлаа зорилго дээрээ төвлөрүүлэх хэрэгтэй болдог. Юу хүсч байгаагаа дэлгэрэнгүй болгох бүрт түүнийгээ улам ихээр мэдэрч, түүндээ итгэж эхлэх ба зорилгын дагуу яриа өрнөх, хүмүүстэй таарах, нөхцөл байдлуудыг үүсгэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл зорилгоо биелүүлэх бүхий л боломжуудыг гадаад болон дотоод ертөнцдөө үүсгэдэг.

Тиймээс би өнөөдөр энд зорилгодоо хурдан хүрэх 7 арга замыг оруулж байна.

Зорилгодоо хурдан хүрэх 7 арга зам

1. Амьдралынхаа бүх талбарт юу хүсч байгаагаа нэгд нэгэнгүй тодорхойл. (эрүүл мэнд, гэр бүл, хайр дурлал, ажил төрөл, санхүү, боловсрол, хобби…)

2. Тодорхой болгосны дараа цаасан дээр буулгаж бич тэгээд бас дахин бич.

3. Зорилго биелэгдсэн байх эцсийн хугацааг товло. Хэрвээ том зорилго бол жижиг хэсэг болгон задалж, тус бүрт нь биелэгдэх хугацааг тодорхойл.

4. Зорилгын дагуу шууд хийх боломжтой зүйлсийн жагсаалтыг гарга. Шинэ санаа төрөх болгондоо жагсаалтандаа нэмж оруул.

5. Түрүүлж хийх зүйлүүдээ 1,2,3 гэж дарааллулан бич.

6. Дарааллуулж бичсэн жагсаалтынхаа эхний үйлдлийг тэр даруй хийж эхэл. ( энэ маш чухал алхам шүү!!!)

7. Эрч хүчээ хадгалахын тулд гаргасан зорилгын дагуу өдөр бүр үйлдэл хий!

Аливаа зүйлийг хийж гүйцэтгэснээр улам ихийг хийж бүтээх боломжийг өөртөө нээж өгдөг. Энэ нь бидний хүртэх хамгийн том ШАГНАЛ болдог.

Та өдөр бүр энэхүү ШАГНАЛАА хүртэж байна уу? Өнөөдрийн тань хийж бүтээх зүйл юу вэ?

Таалагдахгүй байна

5
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх