etoim.mn
photos/doi1.jpg

Мэргэжлийн боксын WBC холбооны хүнд жингийн Дэлхийн аварга Деонтай Уайлдер өнгөрсөн ням гарагт бүс хамгаалах ээлжит тулаанаа Их Британийн Тайсон Фюригийн эсрэг хийсэн. Тайсон Фюри мөн л өнөө цагийн хүнд жингийн Дэлхийн шилдгүүдийн тоонд багтдаг бөгөөд нэг ч ялагдал амсаагүй 27 ялалт 1 тэнцээ гэсэн сүрдэм үзүүлэлттэй.

Энэ сонирхолтой тоглолт нийт 12 раунд үргэлжилж, тэнцээгээр өндөрлөснөөр Деонтай Уайлдер Дэлхийн аварга цолоо хадгалан үлдсэн.

Хэдийгээр хоёр шилдэг боксчин дахин тоглох хүсэлтэй байгаагаа хэн хэн нь илэрхийлсэн ч төлөөлөгчдийн сонирхол өөр тамирчин руу чиглэж эхэлжээ.

Энэ тамирчин нь Их Британийн өөр нэгэн Дэлхийн аварга Энтони Жошуа аж. Британи залуугийн хувьд өдгөө WBA Сүпер, IBF, IBO, WBO гэсэн 4 өөр холбооны Дэлхийн аваргын бүсийг эзэмшиж байгаа шилдэг тамирчин билээ.

Хоёр тамирчны төлөөлөгчид хоорондоо холбоо тогтоосон бөгөөд талууд Уайлдер–Жошуа нарын тулааныг хийхийг маш их сонирхож байгаа гэнэ. Хэрвээ тохиролцоо амжилттай хийгдвэл тулаан ирэх 2019 оны хавар болох магадлал маш өндөр болох юм.

Сонирхолтой нь Деонтай Уайлдер-Энтони Жошуа нарын тамирчны замнал тун ойролцоо. Сонирхогчдын боксоос замналаа эхэлсэн шилдэг тамирчдын хувьд хоёул Олимпоос медаль авсан түүхтэй. Жошуа Лондоны Олимпоос алтан медаль хүртсэн бол Уайлдер үүнээс 4 жилийн өмнө Бээжингийн Олимпоос  хүрэл медаль хүртэж байжээ.

Мөн дээрх тамирчид мэргэжлийн рингэнд нэг ч ялагдал амсаагүй. Энтони Жошуа мэргэжлийн замналдаа 22 тулаан хийж бүгдэд нь ялсан бөгөөд үүнээс 21-ийг нь хүнд цохилтоор дуусгаж байсан. Харин Деонтай Уайлдер 41 тулаанаас 40 ялалт, 1 тэнцээ гэсэн үр дүнтэйгээр гарч ирээд байгаа. Америк эр эдгээр ялалтуудынхаа 39-ийг нь хүнд цохилтоор авч байжээ.  

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх