etoim.mn
photos/titanic_the_final_moment-1920x1200.jpg

Бид бүх л амьдралаа “хайр” гэгч учир нь үл олдох зүйлийн араас хөөцөлдөж өнгөрүүлдэг. Бүр насан туршийн аз жаргал, гуниг зовлон, амар амгалан хийгээд хорсол зэвүүцэл хүртэл үүнээс л шалтгаална гээч. Хайртай хүний хэлсэн ганцхан сайхан үг хэдэн өдөр тансаг дарс уусан мэт мансууруулж чаддаг байхад, сэтгэлээсээ чулуудсан ганцхан хүйтэн харц хэдэн жил хүйтэн гянданд хоригдсон мэт сэтгэгдэл төрүүлэх нь аймшигтай. Ингээд та бүхэнд сайхан хайрын амтыг бодитоор амсуулсан мэт болгох, бүх цаг үеийн хамгийн шилмэл, хайр дурлалын сэдэвтэй кинонуудыг, гэгээн хайрын өдрийн мэндийн хамт хүргэе.

Бүх цаг үеийн хайрын тухай шилдэг 10 кино

1. “The Fault in our Stars” – 2014

Хорт хавдартай охин, түүнд дурласан үнэнч хөвгүүн хоёрын хөгжилтэй хэрнээ хөнгөхөн гунигтай энэ кино нь жүжигчдийн ур чадвар, зохиол, киноны дуу зэргээрээ үзэгчдийг байлдан дагуулж чадсан билээ. Ямартаа ч таны сэтгэлийг хөдөлгөж, нулимс дуслуулах кинонуудын нэг гэж хэлмээр байна.

Видео

2. “10 Things I Hate About You” – 1999

Киноны гол дүр Патрик, Кэтийн зүрх сэтгэлийг булаахаар адал явдлын эрэлд гарна. Уг нь тэр Кэтийн дүү Бианкатай эхэндээ болздог. Гэвч дүүгээс нь илүү эгч нь л түүний стэгэлийг илүү ихээр татаад байлаа. Төгсгөлдөө тэр хоёр гайхалтай сайхан хосууд болж, хайр гэдэг зүйл ямар ч нөхцөл байдалд тодрон гарч ирж болдог гэдгийг харуулахыг зорьжээ.

Видео

3. “The Princess Bride” – 1987

Энгийн нэг фермийн ажилчин залуу Вестлид дурласан Баттеркап хэмээх үзэсгэлэнт бүсгүй хоёрын хайр дурлал нэг л бүтэл муутай байх боловч бүтээхийн төлөө эцсээ хүртэл тэмцдэг. Тэмцсэний хариуд ч тэд үнэнч ариун хайр дурлалаа хадгалан авч үлдэж чаддаг билээ.

Видео

4. “Wall-E” – 2008

Дэлхий дээр үлдсэн бүх хогийг цэвэрлэх үүрэгтэй Wall-E хэмээх робот үүргээ биелүүлэх зуураа Eve хэмээх бас нэгэн роботтой танилцдаг. Ингээд тэд бие биедээ дурлаж, сансрын аялалдаа гардаг. Хэдийгээр энэ киноны гол дүрүүд хүн биш ч гэлээ, яг л хүнийх шиг мэдрэмж гаргадаг нь үнэхээр гайхалтай.

Видео

5. “50 First Dates” – 2004

Өмнөх өдөр нь өөрт чинь үнсүүлсэн бүсгүй, маргааш нь чамайг танихгүй байсан ч гэсэн чи түүнийг насан туршдаа хайрлаж чадах уу? Өдөр бүрийг өмнөх шигээ сануулахын тулд шүү дээ. Машины осолд ороод ой санамжаа мартдаг өвчтэй болчихсон бүсгүйд дурласан залуу түүнийг насан туршдаа үнэнч хайрлахын тулд яг л анх танилцсан өдрийнх шигээ дурсамжийг үргэлж түүнд сануулах хэрэгтэй болдог... Хөгжилтэй, гунигтай, адармаатай бахархмаар хайрын түүхийг энэ киноноос үзээрэй.

Видео

6. “Love Actually” – 2003

Өөр өөр төрлийн хосууд, гэр бүлүүдийн амьдралын хэв маягийг нэг цогцоор гайхалтай нарийн гаргаж өгсөн хөнгөн жанрын энэ киног та заавал үзэх хэрэгтэй шүү. Үзээд жинхэнэ хайр гэж юу байдгийг ойлгоно, өөрийгөө хөгжөөнө, басхүү их зүйлийг тунгаана гэдэгт итгэлтэй байна.

Видео

7. “500 Days of Summer” – 2009

Хайр дурлал, үерхэл, харилцаа холбоо бодит амьдрал дээр ямар байдаг, хэн нь шархалж үлдээд, хэн нь шархлуулаад үлдээдгийг энэ кинон дээрээс л түвэггүйхэн, нэмэлт хачиргүй харчихаж болох мэт. Эхэндээ тэд энгийн найзууд байна, сүүлдээ бие биедээ татагдаж, дурлаж эхэлнэ. Тун удалгүй үнэнчээр хайрлаж явсан нэг нь шархалсан зүрхээ тэврээд, харин хоёрдмол сэтгэлтэй нэг нь өөрийгөө аргалаад явчихдаг. Гэхдээ л энэ киноны дуунууд, зураг авалтууд бол үнэхээр ярих ч юм биш... жинхэнэ хүний сэтгэлийг хөндөх бүтээл гэж хэлмээр байна.

Видео

8. “Pride and Prejudice” – 2005 Энэ киноноос ойлгож болох цор ганц утга бол хайр сэтгэлд ямар нэгэн хөрөнгө чинээ, анги ялгаа гэж зүйл байдаггүй. Байсан ч хэсэг хугацааны дараа л даваад гараад ирдэг асар их хүч гэдгийг харуулжээ. Видео

9. “The Notebook” – 2004

Энэ киноны тухайд ч илүүц зүйл нуршаад хэрэггүй бизээ... Хэрвээ та үзсэн бол жинхэнэ хайр гэж ийм л байх ёстой гэдгийг ойлгосон байх, харин хараахан үзэж амжаагүй яваа бол заавал нэг үзээрэй. Өдөржин, шөнөжин танд бодогдож, нулимс дуслуулж, сэтгэл догдлуулж чадах болно.

Видео

10. “Titanic” – 1997

Хайрын тухай кинонууд дунд Титаник байхгүй бол алдас болно. Хэдий хамт удаан байгаагүй ч, хэн нэгний утгагүй өнгөрөөсөн олон жилийн амьдралтай эн тэнцэхүйц үнэт цаг хугацааг тэд зөвхөн Титаник хөлөг онгоцон дээр л бүтээдэг. Үхэн үхтлээ хамт байж, түүнийгээ сэтгэлдээ үргэлж хадгалж явна гэдэг хайр дурлалын хамгийн нандин чанар буюу...

Видео Эх сурвалж: Саак.мн

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх