etoim.mn
photos/18e687_patent_x974.jpg

НҮБ-ын дэргэдэх Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага өнгөрсөн онд дэлхий дахинд шинээр бүртгүүлсэн патентын тоо баримтыг Даваа гарагт танилцуулжээ.

2017 онд манай дэлхийн шинийг санаачлагчид нийт 3.17 сая патент бүртгүүлсэн нь өмнөх жилээс 6 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт болсон байна.

Дэлхийн улс орнуудыг Хятад улс 1.38 сая патентаар тэргүүлсэн нь найм дахь жилдээ дараалан тэргүүлсэн тохиолдол болжээ. Дэд байранд 607,000 патент бүртгүүлсэн АНУ орсон байна. Тус улс 2011 оныг хүртэл дэлхийд тэргүүлж яваад Хятадад байр сууриа алдсан юм.

Гутгаар байрт 318,000 патенттай Япон улс жагссан бол эхний тавд Өмнөд Солонгос, Европын Холбоо багтжээ.

Нийт дүнгээрээ Ази тивийнхэн дэлхий дахинд бүртгүүлсэн нийт патентын гуравны хоёрыг эзэмшсэн байна. 10 жилийн өмнө Ази тив тал хүрэхгүй хувийг эзэлдэг байв.

 

Эх сурвалж: Associated Press

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх