etoim.mn
photos/olloo_mn_1543804219_bold.jpg

Ардчилсан намын үндэсний дүрмийн хороо өглөө 11 гишүүний ирцтэй хуралдаж УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарыг намын дүрэм зөрчсөн байна гэж үзсэн. Энэ дагуу тогтоолоо УИХ дахь АН-ын бүлэгт хүргүүлсэн. Эдгээр гурван гишүүнийг намынхаа бодлогын эсрэг У.Хүрэлсүхийн ЗГ-ыг дэмжсэн учир намаас хасах ёстой гэж АН-ын зарим гишүүд үзэж байгаа юм.

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Л.Болд: Би 1990 онд Ардчилсан намд элсэн юм. Гэлэт одоо ийм коммунист нам болсныг мэдээгүй байж. Намын дүрэмд УИХ-ын гишүүдийнхээ эрхийг зөрчсөн дүрэм байж болохгүй л дээ. Монгол улсын хууль тогтоомжийн хамгийн дээр нь Үндсэн хууль байдаг. Дараа нь намын дүрэм энэ тэр байж болно. Бид намын гаргасан шийдвэрийг зөрчөөгүй. Намын шийдвэрт “МАН-ын Засгийн газарт хариуцлага тооцох ёстой” гэсэн. Бидний гаргасан шийдвэр бол МАН-ын Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэхдээ Монгол улсыг сүйрлийн ирмэгт хүргэж байгаа бүлэглэлийг ялуулж болохгүй, бүлэглэлийн толгойлогч буюу өнөөгийн УИХ-ын даргын асуудлыг шийдэх ёстой. Үүний дараа Засгийн газрын асуудлыг ярьж болно гэж үзсэн. Эцсийн эцэст хоёр муугаас илүү мууг нь зайлуулах шаардлага байсан гэдгийг хэлмээр байна. Би намын тогтолцоо, шинэчлэл, улс төрийн шинэчлэлийн төлөө тууштай зогсох болно. Манай намын шинэчлэл одоогоор нүдээ олоогүй байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Одоогоор ямарваа нэгэн байдлаар хариуцлага тооцох гэж байгааг мэдээгүй, албан ёсоор бичиг аваагүй байна. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг том ойлголт Үндсэн хуульд байдаг. Мөн УИХ-ын гишүүн ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэн баримтлана гээд Үндсэн хуульд тусгагдсан. Намын Улс төрийн зөвлөлийн шийдвэр гэдэг бол зөвлөмж юм. Зөвлөмжийг барих барихгүй нь УИХ-ын гишүүний эрхийн асуудал. Тэгэхээр Үндсэн хуулиа баримталж ажиллаж, МАНАН-г устгахын төлөө, 60 тэрбумын эсрэг санал өгсөн, Эрдэнэтийн 49 хувийг хулгайлж авсан бүлэгтэй тэмцсэн АН-ын дарга, удирдлагууд баяр хүргэх байх гэж би бодож байгаа.

Би У.Хүрэлсүхийн Засгийн газар буюу шударга бусын хонгилыг нураахаар тэмцэж байгаа шударга эх орончдын талд дугарахаар ахынхаа талд орсон болох уу. Ийм тэнэглэл, ул үндэслэлгүй мэдээллээ зогсоосон нь дээр байх. Батзандан концесс мэт хулгай, худалч юманд нэр холбогдохгүй.

Таалагдахгүй байна

7
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[64.119.22.210]

2018-12-03 18:45:57

Зочин

[64.119.22.210]

2018-12-03 18:45:57