etoim.mn
photos/20180609_p1bud4qa5o1l9c1av414od18131s1q3.jpg

Өмнөговь аймагт шинээр үйл ажиллагаа эхлүүлэх уурхайнуудад гүний ус ашиглахыг хориглолоо.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Уул уурхай, үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх гүний ус ашиглахыг хязгаарлах тухай” 2018 оны 89 дүгээр тогтоолыг ИТХ-ын долоодугаар хуралдаанаар хэлэлцлээ.

Говь нутагт ундны болон хэрэглээний усаа газрын гүн дэх уснаас хэрэглэдэг билээ. Тиймээс ус гэдэг говьчуудын хувьд хамгийн үнэт зүйл нь байдаг. Усны нөөцийг хэмнэх, байгалийн аясаар нөхөн сэлбэгдэх боломжийг бүрдүүлэх зорилгоор шинээр байгуулаж буй уул уурхайнуудад үйлдвэрлэлийн зориулалтаар хоногт 100 шоо метрээс дээш ус ашиглахыг хориглолоо. Хуралдаанаас гарсан уг шийдвэр  2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд хэрэгжих юм.

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх