etoim.mn
photos/shildeg.jpg

Хүүхэлдэйн кино үзэх дуртай хүүхэд багачууддаа бүх цаг үеийн шилдэг киног танилцуулж байна. Кино урлагаар дамжуулан бүх насныханд ухаарал, амьдралын сайн сайхан, утга учрыг таниулж болдог.  

"Цасан цагаан" 1937 он 

Сайн бүтээл хүмүүсийн дунд оршсоор байдаг. Тэртээ 1937 онд бүтээгдсэн хүүхэлдэйн кино багачуудын үзэх дуртай кинонуудын нэг байсаар байна. Энэ кино тухайн үед Walt Disney компанид хамгийн их ашиг авчирсан бүтээл болжээ. Тус киног гарахад шүүмжлэгчид 90 минутын турш дэлхийн ямар хүн зурмал кино үзэхгүй хэмээж байв. 

Pinocchio (1940) 

Модон хүүхэлдэй хүүхэд болох өөрийн хүсэл мөрөөдөлдөө хэрхэн хүрч буйг өгүүлэх энэ кино багачуудад хүсэл мөрөөдөлд нь хүрэх итгэлийг болгох учиртай юм. 

 

Улаан бөмбөлөг 1956

Хүүхэд насны мөрөөдөл, хүсэл тэмүүллэлд зориулан босгосон ямар ч хөшөөнөөс илүүтэй нэр алдраа түгээсэн бүтээл. Богино хэмжээний Пальм д'Ор авснаас гадна кино зохиолоороо Оскар хүртэл авсан шилдэг хүүхдийн кино. 

Оливер 1968

Чарльс Дикенсийн "Оливер Твист" роман дээр сэдэвлэн бүтээсэн тайзны мюзикл дээр тулгуурлан хийсэн кино. Хамгийн дориун хөгжимт кинонуудын нэг. Кино гарсан даруйдаа олон шагнал шууруулж авсан гэдэг. Тус кино нь шилдэг Оскарын шагналыг дэлгэцийн шилдэг бүтээлээр хүртээд зогсохгүй дахин таван номинациар Оскар хүртжээ.

Харийн хүн 1982 он

Балчир хөвгүүний найз сансар огторгуйгаас ирсэн зочин гэм хоргүй харийн хүн нарын хоорондын харилцааны талаарх зөгнөлт бүтээл. Энэ кино Оскарын найман номинацид нэр дэвшиж байжээ.

Ирээдүй рүү буцсан нь 1985 он

Спилбергийн ихээхэн ашиг орлого олж, шүүмжлэгчдийн магтаал мөн хүртсэн кинонуудын хэв загвараар толгой цохин гарч ирсэн бүтээл. Аажмаар огшуулах элдэв адал явдал нь магад Холливүдийн түүхэн дэх хамгийн нарийн бодож боловсруулан бичсэн блокбастер.

Рожер туулай 1988 он 

1947 оны Холливүдэд нэгэн азгүй мөрдөгч Түнтауны эзэн Марвин Акмигийн аллагыг мөрдөнө. Энэ хэргийн сэжигтэн нь хүүхэлдэйн киноны баатар Рожер туулай.

Гоо үзэсгэлэн ба араатан 1991 он

Шидэт үлгэрээс  сэдэвлэн хийсэн гайхалтай хайрын түүхийг өгүүлэх энэхүү хүүхэлдэйн кино бол Walt Disney компанийн сонгодог анимэшн цувралын 30 дахь нь. Оскорын шагналд зургаан төрөлд нэр дэвшин хоёрт шагнал хүртжээ.

Аладдин 1992 он

Жасмин гүнж орд харшдаа хоригдохоос залхаж нууцаар гарч зах дээр хүрэх бөгөөд тэндээ гудамжны тэнүүлч Аладдинтай уулзаж бие биедээ хайр сэтгэлтэй болно.

Зул сарын өмнөх шөнө 1993 он 

Тим Буртанын зул сарын баярт зориулан гаргасан классик бүтээл гэж хэлж болно. Уг хүүхэлдэйн киног зул сарын баярт зориулан бүтээсэн ч жихүүтэс хүргэм дүр төрхийг хөгжимт дуулалтай хослуулж гаргаснаараа шинэ өнгө төрхийг киноны түүхэнд авчирч чадсан юм. 

Араатны хаан арслан 1994 он 

“Араатны хаан арслан”-аас өмнөх Диснейн бүтээсэн бүх бүрэн хэмжээний бүтээлүүд аль хэдийн хүмүүст хүрсэн зохиол, үлгэрүүдээс сэдэвлэдэг байжээ. Тухайлбал, “Үнсгэлжин”, “Цасан гуа ба долоон одой” хүүхэлдэйнүүд бүгд алдартай зохиолоос сэдэвлэсэн байдаг. Тэгвэл “Араатны хаан арслан” Дисней анх зохиолыг нь гарган хийсэн анхны бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино болжээ.

“Араатны хаан арслан” кинонд Диснейн тухайн үеийн шилдэг аниматорууд нь оролцоогүй байна. Учир нь тэдний олонх нь “Покахонтас” хүүхэлдэйн кинонд ажиллаж байжээ. Харин арслангийн тухай кино уугуул америк эмэгтэй тухай киноноос илүү амжилт гаргаж чадсан юм.

Тодруулж хэлбэл, “Араатны хаан арслан” кино дуу болон хөгжмөөрөө хоёр ч Оскарын эзэн болсон билээ. Мөн Алтан бөмбөрцөг наадмаас инээдмийн болон мюзикл төрлийн дэлгэцийн шилдэг бүтээл шагнал хүртсэн хоёр дахь хүүхэлдэйн кино болжээ. Өмнө нь энэ шагналыг “Жонон ба үзэсгэлэнт гүнж” хүртэж байсан билээ.

Тоглоомын түүх 1995 он

Уг кино нь 3D дүрслэлийн эхлэл болжээ. Хүүхэд багачуудын өдөр тутамдаа тоглож байдаг толоомууд нь дэлгэцнээ маш энгийн өгүүлэмжтэйгээр хэрхэн баатарлаг үйлс бүтээж байгааг харуулдаг. 

Мангасын компани 2001 он 

Жеймс Салливан, Майк Вазовски нар бол хүүхдүүд айлгах компанийн хамгийн сайн ажилчид. Гэвч үнэн хэрэгтээ эдгээр мангасууд хүүхдүүдээс үхтлээ айдаг аж.

Шрейк 2001 он 

Оскарын шагнал гардуулах ёслол 2001 оноос шилдэг хүүхэлдэйн кино шалгаруулах болсон бөгөөд тухайн жил уг бүтээл анхны шагналыг авсан юм. 

Немогийн эрэлд 2003 он 

Улаан эрээн алиалагч загас хүүгээ алдаад асар уудам далайг туулах адал явдал дүүрэн эрлээ эхлүүлнэ.

ВАЛЛ-И 2008 он

ВАЛЛ-И бол ирээдүйн хог хаягдлаар дүүрсэн дэлхийг цэвэрлэх зориулалттай бяцхан робот. Гэвч дэлхий дээр түр зуур ирсэн робот ЕВЕ-д дурласнаар адал явдал эхэлнэ.

Гайхалтай ноён үнэг 2009 он 

Роальд Далийн хүүхдийн роман дээрээс сэдэвлэн бүтээсэн хүүхэлдэйн кино (stop-motion animation).

Өөдөө 2009 он 

Адал явдалд дурлагч залуу хос бүхий л насаараа диваажингийн хүрхрээнд очиж үзэх юмсан гэж мөрөөддөг. Харамсалтай нь цагийн эрхээр хоёул өтөлж, эмгэн нь нас эцэслэнэ. Уйтгарт автсан өвгөний хүсэл мөрөөдлийг бяцхан аялагч түүний хүслийг сэргээнэ.

Лууг хэрхэн сургах вэ 2010 он

Викингчүүдийн толгойлогчийн даруухан хөвгүүн эрийн цээнд хүрснээ батлахын тулд луу алах ёстой болно. Гэвч хөвгүүн лууг алж чадахгүйгээр зогсохгүй анд бололцоно. Бяцхан үзэгчдээс гадна шүүмжлэгчдийн талархлыг хүлээсэн энэ кино Оскарт шилдэг хүүхэлдэйн кино ба шилдэг хөгжмийн зохиолоор нэр дэвшжээ.

Frozen 2014 он

Ханс Кристиан Андерсны зохиолоос сэдэвлэсэн энэхүү кино нээлтэй хийсэн даруйдаа дэлхийн даяар гарч, ашиг орлогоороо тэргүүлэхээс гадна. Тус киноны дуу нь Оскарын шагнал хүртсэн юм. 

Таалагдахгүй байна

3
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх