Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/0333.jpg

Удаан хүлээгдсэн АНУ, Хятадын удирдагчдын уулзалт Аргентины нийслэлд  болсон “Их 20”-ын чуулганы төгсгөлд болж өнгөрчээ.

Дональд Трамп, Ши Жиньпин нар Бямба гарагийн орой дагалдагчдынхаа хамт оройн зоог барьсан байна.

Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний хооронд өрнөж буй худалдааны дайны цаашдын хувь заяа энэ уулзалтаар шийдэгдэх юм.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар АНУ, Хятадын удирдагчдын зоог төлөвлөсөн хугацаанаасаа нэг цаг, хагас орчмоор сунжирсан байна. Зоогийн төгсгөлд алга таших чимээ өрөөний гаднаас сонсогдож, талууд сэтгэл ханамжтай, уур амьсгал таатай байгаа нь харагдсан тухай мэдээлжээ.

“Ши Жиньпин зоогийн эхэнд АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзаж, санал солилцох боломж гарсанд баяртай байгаагаа илэрхийллээ” гэж Хятадын Синьхуа агентлаг мэдээлсэн байна.

Аргентины үхрийн махан стэйкийг тус улсын алдарт Catena Zapata дарсаар даруулсан удирдагчид дэлхийн эдийн засагт эерэг өөрчлөлт авчрах тохиролцоо хийсэн байж магадгүй байна.

Одоогоор хоёр гүрэн хоорондын худалдааныхаа тэн хагаст импортын өндөр татвар харилцан оноогоод байгаа.

2017 онд АНУ нь Хятадтай хийсэн худалдаандаа $375 тэрбумын алдагдал хүлээсэн. Трамп энэ алдагдлаа бууруулах, мөн Америкийн компаниудад Хятадын зах зээлд ажиллахад нь таатай орчин нөхцөл бүрдүүлэхийн тулд худалдааны дайныг эхлүүлсэн юм.

2018 оны эхний хагасын байдлаар АНУ-ын худалдааны алдагдал $261 тэрбумд хүрээд байна. Хариуд нь Бээжингийн эрх баригчид санхүүгийн салбарын компаниудын гадаад эзэмшлийг өсгөж, Америкийн шар буурцагны импортыг нь нэмэгдүүлсэн.

Гэвч Вашингтоны засаг захиргаа үүнийг нь хангалтгүй гэж үзэж байгаа юм.

Буэност Айрест хоёр өдөр үргэлжилсэн “Их 20”-ын чуулганы үеэр АНУ, Хятадын төрийн тэргүүнүүд худалдааны дайн эхэлснээс хойш анх удаа уулзаж байгаа нь энэ ажээ.

Уулзалтын үр дүнгийн талаар албан ёсны мэдээллийг дэлхий нийтээр чих тавин хүлээж байна

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх