etoim.mn
photos/973796b29cc3fab24710e7b181c20cca.jpeg

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын “Гурван дов” гэх газарт 2018 оны наймдугаар сарын 19-ний өдөр болсон хурдан морины уралдааны үеэр хурдан морь унаач найман настай Д нь уралдааны үед мориноос унаж осолдсон хэрэг гарч байсан билээ.

Уг уралдаанд уяач Т нь хурдан морины уралдааны үед унаач хүүхдэд “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” МNS6264:2018 Монгол Улсын стандартыг зөрчиж, хамгаалалтын хувцас хэрэглэлийг өмсгөж уралдуулаагүйн улмаас хүүхдийн амь нас хохирсон болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоож, гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлжээ.

Тодруубал, уг хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт шалгаж, уралдаан зохион байгуулагч болон хурдан морины уяач Т-д шүүхээс торгуулийн ял оногдуулсан байна. Иймд хурдан морины уяач, унаач хүүхдүүдэд “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” МNS6264:2018 Монгол Улсын стандартыг мөрдөж байхыг уриалж байна. 

Сүхбаатар аймгийн прокурорын газар

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх