etoim.mn
photos/14.jpg

Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын даргаар өмнө нь ажиллаж байсан  Б.Батсайхан дахин томилогдсонтой холбоотойгоор театрын зарим уран бүтээлчид түүнтэй хамтран ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлж, ажил хаялт зарлаж магадгүй хэмээн мэдэгдсэн байна. Хэдийгээр удирдлагаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч уран бүтээлчид театрын ажлыг хэвийн үргэлжлүүлж байна.

Сүхбаатар аймгийн хувьд улс төрийн хэрүүл маргаан удаан үргэлжлэсэн. Тиймээс нэг бус удаа төрийн албан хаагчид солигдсон. Сүхбаатар аймаг удаан засаг даргагүй явсан бөгөөд удаан хугацааны маргааны зөвшилцөлд аймгийн засаг даргаар Ж. Эрдэнэбаатар томилогдсон билээ. Ажлаа аваад зарим албан хаагчийг чөлөөлсөн шийдвэрийн нэг нь Жаахан Шарга театрын дарга Б.Батсайхан билээ. Уг шийдвэрийг хууль бус гэж үзэж , ийнхүү шүүхийн шийдвэрийн дагуу  Б. Батсайханыг эргэн ажилд нь томилсон байна. Харин театрын дарга Б. Батсайханы хувьд "Би бол театрын дарга, менежер хүн. Уран бүтээлд оролцдоггүй, үүнийг хэдхэн хүний явуулга гэж ойлгож байна хэмээн нэгэн ярилцлаганд хэлсэн байна. Мөн түүнчлэн тэрээр би мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа уран бүтээлчдээ халах эрх надад байхгүй, магадгүй би ажлын бус цагаар ажиллуулаад дарамт, шахалт үзүүлээд байвал өөр шүү дээ. Гэхдээ тйим зүйл огт байхгүй. Тиймээс уран бүтээлчдээ өөрсдөө бие даан шийдвэр гаргаж, өөрийн гэсэн толгойтой байгаасай, хэн нэгний нөлөөнд бүү автаасай гэж хүсэж байна." гэжээ.

Б.Батсайхан нь тус театрын даргаар ажиллах хугацаандаа 2017 онд 140  сая төгрөгөөр зөөврийн тайз, лед дэлгэц, гэрэлтүүлэг авсан бол 2018 онд 137 сая төгрөгөөр театрын засвар үйлчилгээ, гэрэл гэрэлтүүлэг, шум техникийн шинэчлэл хийсэн байна.

Харин Б.Батсайханы өмнө гурван сар театрын даргаар ажилласан Б.Баярцогт нь Жаахан шарга театрын 30 жилийн ойг хамт олныхоо хүчээр өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж, энэ хүрээндээ ажилчид болоод үзэгчдэд таатай орчин нөхцөл бүрдүүлэхэд анхаарч ажилласан байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх