etoim.mn
photos/e8l6aq.gif

Зарим дууг чихэвчээрээ сонсохын төдийд л таазан дээр дисконы бөмбөг эргэлдэж, эргэн тойрон олон өнгийн гэрлээр анивчаад. Гар хөл бараг л удирдлагагүйгээр хөдөлж, хаана байгаагаа мартаад ханатлаа сайхан бүжиглэхгүй бол сэтгэл амрахгүй болгомоор тийм дуунуудын жагсаалтыг гаргах гэж би бараг л 3 цаг боллоо. Дуунууд нь бэлэн байсан ч, тэднийгээ сонсож бүжиглэсээр байгаад л зөндөө хугацаа алдчихсан хэрэг. Одоо харин та нартаа бушуухан сонсгоё.

 

1. Bruno mars-Treasure 70,80-аад онд амьдарч байгаа юм шиг л мэдрэмжийг орчин үеийн дуунуудаас авч болно гэж өмнө нь төсөөлж байгаагүй л юм даа. Гэтэл “Treasure” –ийг анх сонсоод л диско бүжиг хиймээр санагдсан шүү.

2. Dаft punk-Lose yourself to dance “Өөрийгөө чөлөөлөөд зүгээр л бүжиглэ” нэрнийхээ утгыг бүрэн гаргадаг дуу. Биеэ бүжигт даатгамаар сэтгэгдэл шууд төрүүлдэг French house.

3. Chuck berry-Go Johnny go go Rock n Roll-ийг утгаар нь мэдэрье гэвэл хамгийн түрүүнд энэ дууг зөвлөе. Өөрийн эрхгүй ташаагаа хөдөлгөж, гараа савмаар санагдах юм. Алив Жонни бүжиглээд байгаарай!

4. Vanilla Ice-Ice Ice Baby  Попын классик бүтээл гэж үүнийг л хэлэх байх. Хэд хэдэн үеийг элээсэн энэ дуу одоо ч өөрийн эрхгүй мөр хөдөлгөдөг шидээ алдаагүй.

5. Beyonce-Crazy in love Галзууртлаа дурлаж байсан хүн л Бейонсийн энэ дуу биеийн хөдөлгөөнд яаж нөлөөлдгийг мэдэх байх.

6. Michael Jackson -Don’t Stop ‘Til You Get Enough Хаантаны ихэнх дуу л биеэ хянах чадваргүй болгодог. Гэхдээ тэр дундаас ханатлаа бүжиглэхээсээ нааш зогсоодоггүй энэ дууг онцолж байна. Чи ч бас “don’t stop til you get enough”!

7. Lou Bega-Mambo number 5 Уганда гаралтай Итали хөгжимчин залуугийн “шалиг” дуу ийм их бүжиглэх сэдэл төрүүлнэ гэж хэн мэдлээ? Амьдралдаа Жессикагаас бага зэргийг, Эрикагаас үл ялигханыг үлдээхийг хүссэн Lou-гийн дуулалд биеэ хөдөлгөөрэй.

8. Kaoma-Lambada 90-ээд оны эхэнд жижигхэн зурагтаараа энэ дууны клипийг үзээд л, жижигхэн таазаа хөдөлгөөд бүжиглэдэг жижигхэн охин байж билээ.

9. Bee Gees-Staying Alive Bee gees-ийн Night Fever болон энэ хоёр дуунаас сонголт хийхэд их хэцүү байсан шүү. Хоёулаа л хуруугаа дуугаргаад, хоёр тийшээ найгамаар хөнгөн хэмнэлтэй. Гэхдээ Staying alive-ийн бүжиглүүлэх шид арай хүчтэй юм шиг санагдсан.

10. Tomorrowland-2013 Aftermovie Галзууралд тавтай морил! Tomorrowland-ийн Aftermovie болгоныг тэр жилжингээ сонсоод таардаг. Олон орны залуус хэрхэн одоо цаг мөчдөө амьдарч байгааг энэ видеоноос үзэж, дуунуудыг нь сонсоход толгойгоо савлахгүй байж яагаад ч чадахгүй ээ.

11. Snap-The Power Чамд бүжиглэх хүч чадлыг хайрлах хуучны сайхан дуунуудын нэг.

12. MC Hammer-You can’t touch this Сонссон хүн болгоныг бүжиглүүлдэг болохоор л энэ дууг олон реклам сурталчилгаанд ашигладаг байх.

13. Whitney Houston-I wanna dance with somebody Сонсохоор л сэтгэл сэргэж, хэн нэгнийг татаж босгож ирээд хамтдаа бүжиглэмээр дууг Уитни Хьюстон бидэнд үлдээжээ.

14 . Cali Swag District-Teach me how to dougie Яаж доуги хийдгийг надад заагаад өг даа, хонгор минь?

15. Rednex-Cotton eye Joe Даавуун нүдэт Жоетой хамт ковбой бүжиг хийцгээе. Хоёр тийш нь үсрээд, бие биенийгээ сугадаад эргэлдээрэй.

16. Black Eyed Peas –My Humps Өгзгөө хөдөлгөх дуу маш олныг бүтээж өгсөн нь BEP-гийн хөгжмийн түүхэнд оруулсан том хөрөнгө оруулалтын нэг. Санал нийлж байна уу?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Симона

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх