etoim.mn
photos/gar su.jpg

Чечений Дуба-Юрт тосгоны оршин суугч Рахим Куриев гэх таван настай хүү гар дээр суниалтын төрөлд өөрийнхөө насны ангилалд дэлхийн шинэ рекордыг эвдсэн талаар "www.snob.ru" сайт мэдээллээ. 

Тэрбээр өчигдөр 2.30 цагийн дотор 3202 удаа суниасан байна. Түүний амжилтыг үнэлэн тус улсын Ерөнхийлөгч Рамзан Кадыров "Чечений хүндэт иргэн" гэх нэр хүндтэй шагналыг гардуулан өгчээ.

Хүү энэ сарын 12-нд 2.25 минутын дотор 4105 удаа суниаж байсан юм. Хүү уг амжилтаа эвдэж чадаагүй ч өөрийнхөө насны ангилалд НЭГТ бичигдэхээр болжээ. Тухайн үед тэрбээр Ерөнхийлөгчөөсөө "Mercedes" автомашин бэлгэнд авсан юм. 

Куриевын эцэг дасгалжуулагч ба тэрбээр хүүгээ хатуужилтай эр хүн болгохын тулд ухаан орсон цагаас нь спорт заал руу хамт авч явдаг байсан гэнэ.

Хүү ердөө гуравхан настай байхдаа хэдхэн минутад 100 удаа суниадаг байжээ. 

 

 

 

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх