etoim.mn
photos/3-r emneleg.jpg

Хүйтний улирал эхлэж байгаа энэ үед дархлаагаа хэрхэн дэмжих, ханиад томууг бусад өвчнөөс хэрхэн ялгах, бидний мэдэх "ханиад" ханиад мөн эсэх талаар П.Н Шастины нэрэмжит 3-р эмнэлэгийн Уушиг судлалын их эмч М. Энхцэцэгтээ ярилцлаа

- Ханиад гэхээр их хөнгөн өвчин гэж боддог байсан бол одоо энэ хандлагыг өөрчлөхүйц, хүнд хэлбэрийн ханиад дэлгэрээд байх шиг байна.

- Ханиад хатгалгаа болох нь элбэгшээд байгаа. 11-р сард Амбулатороор үйлчлүүлж байгаа хүмүүсийг ажиглахаар ихэнх  нь сарын өмнө ханиад хүрсэн байгаа юм. Тэгээд өөрсдөө гэрээрээ буюу дур мэдэж эмчилсэн байгаа юм. Тодруулах юм бол аарц, нэрс мөн халуун чанарын эм, ханиадны эсрэг эмнүүд уугаад ирж байгаа юм. Ханиад хүндрэхээсээ илүүтэйгээр хатгалгаа сэдрэх тохиолдол элбэг байна. Уушигны архаг бөглөрөлт өвчин, гуурсан хоолойн архаг бөглөрөлт өвчин манайхаар бол гуурсан хоолойн багтраа гэж хэлдэг. Тийм хүмүүсийн сэдрэл нь илүү байгаад байна. Энэ 11-р сарын байдлаар бол томуугаар өвчилж хүндэрсэн тохиолдол байхгүй байгаа. Хуучин сүрьеэгээр өвчилсөн хүмүүсийн сэдрэл их байна. Энэ нь дархлаа суларсаны илрэл юм л даа.

- Эмнэлэгт ирж байгаа хүмүүсийн ихэнх нь ямар зовиур хэлдэг вэ?

- Хоолой сэрвэгнэж ханиах, хоолой хатах, хамар битүүрэх гэсэн зовиурыг хэлдэг. Гэсэн ч зарим нь харшлийн суурьтай байгаад байгаа. Тухайн хүн нь өөрөө харшлийн хамааралтай.

- Ханиад бол амьсгалын замаар дамждаг. Нэгэнт ханиад хүрсэн бол бусдад тараахгүй байх ямар арга байна?

- Тэгэлгүй яахав.  Хэрэв маск зүүгээгүй бол ханиах арга, аргачлалууд гэж байдаг. Фейсбүүк болон сошиал орчинд элбэг байдаг. Ханиаж, найтаахдаа ам болон хамраа дарах, гэхдээ шууд гарын алгаар бус тохойгоороо хамгаалах, сугаруугаа ханиалгах гэх мэт олон арга бий. Олон нийтийн дунд явж байхдаа шууд ханиах нь буруу л даа. Болж өгвөл амны хаалтыг хэрэглэх шаардлагатай. Мөн амны хаалтаа 2 цаг тутам сольж өөрийгөө хамгаалах нь зүйтэй.

- Томуу болон томуу төст өвчнүүд гэхээр яг ямар шинж тэмдгээр илэрдэг юм бэ?

М. Энхцэцэг: Ихэнх нь халуурах, хамар битүүрэх, цэхэр, шингэн нус гоожих зэргээр илэрдэг байсан бол одоо үүн дээр нэмэгдээд маш хүчтэй халуурах, хоолой өвдөх, биеэр улаан тууралт гарах шинж тэмдэг ихсээд байгаа. Хэрэв дээрх шинж тэмдэг илэрвэл хамгийн түрүүнд өрхийн эмчдээ л хандах хэрэгтэй.

- Хүмүүс ханиад л байх шиг байна гээд дур мэдээд эм уудаг

- Харин энэ чинь л буруу байгаа юм даа. Хөнгөн хэлбэрийн томууд бол антбиотик эмчилгээ шаардлагагүй ш дээ. Дархлааг л дэмжих хэрэгтэй. Вирусын гаралтай учраас. Өвдсөн тохиолдолд эхний алхам эмчид үзүүлэх, гэр аргаар бол дээр хэлсэнчлэн халуун чанарын ундаануудаа ууж хэрэглэх, дулаан хувцаслах нь маш чухал.

- Хүмүүсийн хамгийн ихээр айж, гайхаж байгаа нэг асуудал бол хавсарсан ханиад. Тодруулбал ханиад юм шиг хэрнээ цусан суулгалт илрээд байгаа энэ асуудал. Уг нь хоёр өөр өвчин биздээ?

- Вирусын ангилал байдаг байхгүй юу, томуугийн  A хүрээний, B хүрээний гээд байдаг.  Тэрнээсээ л хамаардаг. Яг энэ төрлийг бол халдвартын эмнэлэг дээр нарийвчлан гаргадаг байгаа.

- Энэ сарын хувьд  хэр олон хүнд үзлэг шинжилгээ хийсэн бэ?

- Энэ 11 сарын хувьд томуу хүндэрсэн тохиолдол байхгүй байна. Хий ханиалга 70-80%-ийг эзлэж байгаа ч тэр нь суурь өвчинтэй нь холбоотой байна. Харин тэнцвэрийн алдагдал ажиглагдсан л даа. Энэ нь юуг хэлж байна гэхээр цэр, нусаа буруу нийснээс болж чихрүүгээ даралт өгөх, түүнээс болж дотор чихний гэмтэл үүсэх зэрэг. Манай тасагт жилдээ есөн мянга гаруй хүнийг үздэг. Өдөрт 44 хүн үздэг. Энэ зөвхөн цаг авсан хүмүүс нь шүү. Цаггүй болон яаралтай өвчтөн бас нэлээдгүй их байдаг.

- Хүмүүс өвчнөө өөрсдөө оношлох тохиолдол элбэг байдаг

- Өвчлөлийн шалтгаан өөр өөр байдаг. Хүмүүс ханиалгаад байна ханиад хүрчихлээ гэж орж ирдэг, сөөргөө гэж нэрлэдэг улаан хоолой сөөргөөний үед хүртэл ханиалгана, бачуурна тэгээд тэрийгээ хүмүүс ханиад хүрчихлээ гэж ойлгодог. Ходоодыг нь дуранддаг ч юм уу асуумжийг нь  авахаар зэрэг янз бүрийн өөр эд эрхтэн өьдсөн байдаг. Тэр тохиолдолд бид нар тухайн чиглэлийн эмчид үзүүлэх хэрэгтэй гэдгийг хэлж, зөвлөгөө өгдөг.

- Тэгэхлээр ханиалгаж, толгой өвдсөн тохиолдол болгон ханиадны шинж тэмдэг биш гэсэн үг юм байна тиймээ?

- Бүх л өвчний үед ханиалгадаг.Тиймээс бид асуумжийг авдаг. Эхээс төрснөөс хойш л асуумж авсаар ирсэн шүү дээ. Нярай үедээ хатгай авч байсан уу , харшилтай юу, бага насандаа эхийн сүүгээр хооллосон уу гэх мэт. Энэ асуумжинд үнэн зөв хариулснаар яг юунаас болж зовиурлаад байна, ямар эмчилгээ хийх вэ гэдгийг шийддэг. Гол нь зөв тохирсон эмчилгээг хийх ёстой.

- Ханиад тусдаггүй хүн гэж бараг байхгүй болсон байна. Яг яаж хамгаалах, урьдчилан сэргийлэх ёстой юм бэ?

- Аанхан хамгийн түрүүнд гарын ариун цэвэр маш чухал, хэдий амьсгалын замын өвчин ч гэсэн өөрсдийнхөө эрүүл ахуйн дэглэмийг ч гэсэн сайн барих ёстой. Гэр болон ажлынхаа өрөө тасалгааг чийгтэй байлгаж, 2 цаг тутам агаар оруулах, хоолойндоо санац эмчилгээ хийдэг, ам залгиурыг содын уусмал юмуу давсны уусмалаар сайн зайлж байх ёстой. Сармис, царвангийн уусмал ч болно. Өвдөж байгаа болон өвдхөөсөө өмнө ч хоолой, амаа зайлаад л байх хэрэгтэй. Хамгийн гол нь дулаан хувцаслах, тэгээд манай Монголчуудын өргөн хэрэглэдэг аарц, чацаргана, аньс, нэрсээ тогтмол хэрэглэх нь зүйтэй.

- Харшилтай хүмүүс ч гэсэн энэ аргыг хэрэглэж болох уу?

- Харишилтай хүмүүс бол цетризм, аппилсин ч гэдэг юмуу чацаргана уухаа бас харшил нь хөдлөх гээд байдаг л даа. Иймэрхүү харшлийн суурьгүй бол  уг нь дээрх халуун чанарын ундаанууд хүний биед сайн нөлөө үзүүлдэг.

- Танай эмнэлэг болоод тасгийн хувьд иргэдэд үйлчлэх боломж, тоног төхөөрөмж хангалттай байдаг уу?

- Манай тасагт бол уушигний төрлийн шаардлгатай бүхий л тоног төхөөрөмж, эмч мэргэжил хангалттай байдаг. Биднийг зорин ирсэн үйлчлүүлэгчдийгээ эрүүл саруул болгохын тулд бид ажиллаж л байнадаа.

Бэлтгэсэн: Я. Гэрэлсүрэн

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх