etoim.mn
photos/olloo_mn_1543373365_gymnastik.jpg

БНСУ-ын Сөүл хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд Аэробик гимнастикийн олон улсын тэмцээн болж өнгөрлөө.  Тус тэмцээнд БНСУ, БНХАУ, ЯПОН, МОНГОЛ гэсэн дөрвөн орны 171 тамирчин оролцож авъяас самбаагаа сорин өрсөлдсөн байна.  БНХАУ-ын баг 64, Япон улсын баг 5, Монгол улсын баг 52, БНСУ-ын баг 78 хүний бүрэлдэхүүнтэй иржээ.

Тэмцээний ерөнхий шүүгчээр Олон улсын гимнастикийн холбооны Аэробик гимнастикийн техникийн хорооны Нарийн бичиг, БНХАУ-ын иргэн Ван Хонг ажилласан байна.

Тэмцээн 12-14 насны Ганцаарчилсан эмэгтэй, эрэгтэй, хос, гуравласан, багийн төрөл 15-17 насны Ганцаарчилсан эмэгтэй, эрэгтэй, хос, гуравласан, баг, бүжгийн багийн төрөл 18-аас дээш насны Ганцаарчилсан эмэгтэй, эрэгтэй, хос, гуравласан, баг, бүжгийн баг, степийн багийн төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд манай баг тамирчид амжилттай оролцон олон медалийн эзэд болжээ.

12-14 насны ганцаарчилсан эрэгтэй төрөлд Ч.Батбуян 19.150 оноогоор 1-р байр Алтан медаль, Б.Оргилболд 18.700 оноогоор 4-р байрт, У.Амарсайхан 18.000 оноогоор 6-р байрт, У.Амарсанаа 17.800 оноогоор 7-р байр, У.Амарсанаа 17.200 оноогоор 8-р байрт шалгарсан бол

12-14 насны Ганцаарчилсан эмэгтэй төрөлд Б.Саруул 18.900 оноогоор 6-р байрт, Н.Анужин 18.600 оноогоор 8-р байрт, С.Номин 18.150 оноогоор 9-р байр, Э.Халиунаа 17.550 оноогоор 20-р байр, Э.Оюумаа 17.550 оноогоор 20-р байрт, Ү.Анударь 17.350 оноогоор 22-р байр, Б.Анужин 17.250 оноогоор 23-р байр

12-14 насны Хосын төрөлд Ч.Батбуян, Н.Анужин 18.400 оноогоор 4-р байрт, Г.Идэржавхлан, Э.Оюумаа 18.400 оноогоор 4-р байр,

12-14 насны Гуравласан төрөлд  У.Амарсанаа, У.Амарсанаа, Б.Оргилболд 17.350 оноогоор 4-р байр, У.Хосжаргал, Ч.Батбуян, Г.Идэржавхлан 17.450 оноогоор 5-р байр, Э.Халиунаа, Н.Анужин, Ү.Анударь 16.500 оноогоор 9-р байр,

12-14 насны багийн төрөлд У.Амарсанаа, У.Амарсанаа, Б.Оргилболд, Б.Энхтөгс, С.Номинжин 17.750 оноогоор 3-р байр Хүрэл медаль, Э.Халиунаа, Э.Оюумаа, Ү.Анударь, Б.Анужин, Б.Саруул 17.550 оноогоор 6-р байр,

15-17 насны Ганцаарчилсан эрэгтэй төрөлд Д.Батмөнх 19.600 оноогоор 5-р байрт, Б.Анхбаяр 17.750 оноогоор 6-р байр,

15-17 насны ганцаарчилсан эмэгтэй төрөлд Ж.Азжаргал 18.800 оноогоор 5-р байрт, Б.Ариулзул 18.050 оноогоор 7-р байр,

15-17 насны хосын төрөлд Б.Ариулзул, Ө.Ёлка 18.250 оноогоор 5-р байр,

15-17 насны гуравласан төрөлд  Д.Батмөнх, Ө.Ёлка, Б.Анхбаяр 17.:50 оноогоор 5-р байр,

15-17 насны багийн төрөлд  Д.Батмөнх, Ө.Ёлка, Ж.Азжаргал, Б.Ариунзул, А.Амин-Эрдэнэ 19.150 оноогоор 4-р байр,

15-17 насны бүжгийн багийн төрөлд  Н.Нямдаваа, Ц.Очирхүү, Д.Урангоо, Ж.Азжаргал, Б.Ариунзул, Э.Мөнхшүр 17.450 оноогоор 2-р байр Мөнгөн медаль,

18-с дээш насны эрэгтэй ганцаарчилсан төрөлд У.Насанбаяр 21.850 оноогоор 3-р байр Хүрэл медаль, А.Гантогс 20.800 оноогоор 5-р байр,

18-с дээш насны эмэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Шүрэнцэцэг 19.000 оноогоор 6-р байрт, М.Бямбацэнд 18.600 оноогоор 7-р байр,

18-с дээш насны хосын төрөлд  О.Содгэрэл, М.Бямбацэнд 21.350 оноогоор 1-р байр Алтан медаль, А.Гантөгс, Г.Саранцацрал21.350 оноогоор 5-р байр

18-с дээш насны гуравласан төрөлд Э.Мөнхнасан, Б.Золбаяр, А.Гантогс 19.850 оноогоор 5-р байр,

18-с дээш насны багийн төрөлд

Э.Мөнхнасан, Б.Золбаяр, А.Гантогс, Б.Өлзийжаргал, Г.Сэргэлэн 20.750 оноогоор 2-р байр Мөнгөн медаль,  М.Бямбацэнд, У.Насанбаяр, О.Содгэрэл, Б.Хаштайш, Б.Пүрэв-Эрдэнэ 20.100 оноогоор 5-р байр,

18-с дээш насны бүжгийн багийн төрөлд  М.Бямбацэнд, У.Насанбаяр, О.Содгэрэл, Б.Хаштайш, Б.Пүрэв-Эрдэнэ, Б.Шүрэнцэцэг, М.Буяндэлгэр, Э.Батмаа 17.800 оноогоор 2-р байр Мөнгөн медаль, Г.Болортулга, Э.Мөнхнасан, Б.Золбаяр, А.Гантогс, Б.Өлзийжаргал, Г.Сэргэлэн, Г.Саранцацрал, М.Солонго, Э.Уранчимэг 17.450 оноогоор 4-р байр

18-с дээш насны Степийн багийн төрөлд  М.Бямбацэнд, У.Насанбаяр, О.Содгэрэл, Б.Хаштайш, Б.Пүрэв-Эрдэнэ, Б.Шүрэнцэцэг, М.Буяндэлгэр, Э.Батмаа 17.800 оноогоор 2-р байр Мөнгөн медаль, Г.Болортулга, Э.Мөнхнасан, Б.Золбаяр, А.Гантогс, Б.Өлзийжаргал, Г.Сэргэлэн, Г.Саранцацрал, М.Солонго, Э.Уранчимэг 17.450 оноогоор 4-р байрт тус тус шалгарчээ.

Манай улсын тамирчдын дасгалжуулагчаар ЧД-ийн ЗДДӨШБагийн дасгалжуулагч, Ахмад багш Ш.Оюунчимэг, ХУД-ийн 34-р сургуулийн багш Ж.Чулуунцэцэг, МУБИС-ийн БТС-ийн багш Б.Бат-Отгон, Г.Болортулга, ҮБТДС-ийн багш Э.Мөнх-Оргил нар ажиллажээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх