etoim.mn
photos/HGU7mKWIp3l20XuSM4PFNo6wiaEhWFPECQ1RVnY6-wm-1535606080.png

Сөүл хотын захиргаанаас 2022 он хүртэл хуванцар бүтээгдхүүний /аяга, соруул, гялгар уут/хэрэглээг 50 хүртлэх хувиар багасгах зорил тавьсаны дагуу хүн ам ихээр цуглардаг  олон нийтийн газруудад нэг удаагийн  хуванцар бүтээгдхүүний хэрэглээг хязгаарласан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл энэхүү ажиллагааны үргэлжлэл болгож мөн цаг уурын өөрчлөлт, агаарын бохирдол, дэлхийн дулааралтай тэмцэж, байгаль орчинд эерэг өөрчлөлтийг авчрахын тулд БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг  олон улсын сүлжээ болох Starbucks бүх салбартаа ашиглагддаг хуванцар соруулын оронд цаасан соруул ашиглахаар болжээ.

Өнгөрсөн есдүгээр сард тус компани нь БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг 100 салбартаа туршилт явуулж үзсэн бөгөөд туршилтын үед энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх боломжтой гэсэн шийдвэр гаргасан байна. Түүнчлэн туршилтын явцад хэрэглэгчид ногоон өнгөнөөс илүүтэй цагаан өнгийн соруулыг хэрэглэх дуртай байдаг гэсэн үр дүн гарчээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: news.joins.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх