etoim.mn
photos/olloo_mn_1529403450_coco.jpg

АНУ-ын “USA Today” сонин хүн төрөлхтний “Бүх цаг үеийн шилдэг 100 хүүхэлдэйн кино”-г шалгаруулжээ. Тэд Rotten Tomatoes цахим хуудасны кино шүүмжлэгчдийн санал, imdb сайтын үзэгчдийн бодол, статистик тооцоо гээд маш олон үзүүлэлтээр дүгнэсэн байна. Ингээд хүн төрөлхтнийг ангайлгасан шилдэг 10 хүүхэлдэйн киног танилцуулья. Хэрэв та бүх жагсаалттай танилцахыг хүсвэл ийшээ орно уу.

10. “Далай тэнгисийн дуу” (2014) Song of the Sea, Ирланд, найруулагч Томм Мур

Кельт ардын зохиолоор хийсэн үлгэр.

9. “Миний хөрш Тоторо» (1988) Tonari no Totoro, Япон, найруулагч Хаяо Миязаки

Алдарт найруулагчийн агуу бүтээл.

8. “Паддингтоний адал явдал – 2” (2017) Paddington 2, Их Британи, найруулагч Пол Кинг

Бараг л адал явдалт уран сайхны кино гэсэн үг.

7. “Чиний нэр хэн бэ” (2016) Kimi no na wa, Япон, найруулагч Макото Шинкай

Бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино.

6. “ВАЛЛ-И” (2008) WALL-E, АНУ, найруулагч Эндрю Стэнтон

Pixar-ийн шинжлэх ухааны зөгнөлт хүүхэлдэйн кино.

5. “Коко” (2017) Coco, АНУ, найруулагчид Ли Анкрич, Эдриан Молина

Хөгжимчин хүүгийн аяллын тухай кино.

4. “Сүнсэнд туугдагсад” (2001) Sen to Chihiro no kamikakushi, Япон, найруулагч Хаяо Миязаки

Уг нь энэ киног Бүх цаг үеийн шилдэг хүүхэлдэйн киногоор тооцдог байлаа.

3. “Тоглоомны түүх” (2010) Toy Story 3, АНУ, найруулагч Ли Анкрич

Тэтгэвэртээ гарсан тоглоомнуудын адал явдал.

2. “Inside Out” (2015) Inside Out, АНУ, найруулагчид Пит Доктер, Роналдо Дель Кармен

Бяцхан охины толгойд юу болдгийг үзүүлсэн бүрэн хэмжээний бүтээл.

1. “Гэрэлт цохнуудын булш” (1988) Hotaru no haka, Япон, найруулагч Исао Такахата

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр америкчуудын бөмбөгдөлт дор амьд үлдэхээр тэмцэж байгаа өнчин хүүхдүүдийн түүх.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх