etoim.mn
photos/FB_IMG_1543292649969-810x500.jpg

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвтэй боллоо.  Тус зарлан мэдээллийн төв нь 20 хүний суудалтай хурлын танхимтай юм.

Ингэснээр Онцгой байдлын ерөнхий газар, бүсийн төвүүдийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв болон аймгуудын Онцгой байдлын газартай нэгдсэн сүлжээнд холбогдон мэдээ мэдээллийг түргэн шуурхай авах, дамжуулах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, ослын үед шуурхай удирдлага зохицуулалтаар хангагдах боломж бүрдэж байна.

Онцгой байдлын газрын хамт олны дотоод нөөц боломж болон орон нутгийн дэмжлэгтэйгээр ийнхүү Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн үйл ажиллагаагаа эхлүүллээ гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх