etoim.mn
photos/46501535_1899061356878246_6836071738762067968_n-810x500.jpg

"Говийн бөх" клубийн 10 жилийн ойд зориулсан “GOVIIN BUKH CUP-2018” чөлөөт бөхийн олон хотын нээлттэй тэмцээн арваннэгдүгээр сарын 24-25-нд Монгол Улсын урд хязгаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд боллоо. Аймгийн заан Х.Нэргүйн нэрэмжит 10 дахь удаагийн тэмцээнд хот, хөдөөгийн 28 байгууллагын 381 тамирчин хөвгүүдийн 11, охидын дөрөв, нийт 15 жинд өрсөлдөв. Түүнчлэн ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн зүүн Сөнөд хошуу, Улаанцав аймгийн Дөрвөд хошуунаас тамирчид ирж, манай өсвөр үеийн бөхчүүдтэй өрсөлдөж туршлага солилцсон юм. Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Б.Эрдэнэболд, хяналтын шүүгчээр олон улсын шүүгч Л.Жаргалсайхан нар ажиллав.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:

Хөвгүүдийн 30 кг: 1.Б.Юмчиндорж (Орхон аймгийн “Ирээдүйн одод”) 2. Ц.Тогтох (Багануур) 3. Б.Наран-Өлзий (Сүхбаатар аймаг, Түвшинширээ сум), Ц.Баасанхүү (Дархан-Уул, Хасу-Мегастарс)

35 кг: 1.Б.Одсүрэн (Дархан-Уул, Хасу-Мегастарс) 2. Э.Эрдэнэбаяр 3. У.Зөнбилэг (хоёул Сонгинохайрхан дүүрэг), Б.Төгсбаатар (Сүхбаатар аймаг, Түвшинширээ сум)

40 кг: 1. Г.Ганзориг 2. Б.Бүрэнжаргал, 3. Б.Одбаяр (бүгд Орхон аймгийн “Ирээдүйн одод”), Г.Дарханбаяр (Дархан-Уул, Хасу-Мегастарс)

45 кг: 1. Б.Мөнх-Эрдэнэ (БТСДуС) 2. А.Мөнх-Од (Төв) 3. Н.Отгонбаяр (Дорноговь аймаг, Зүүнбаян сум), Г.Болор-Эрдэнэ (Дархан-Уул, Хасу-Мегастарс)

51 кг: 1. Э.Энхболд (Төв) 2. Н.Ганболд (Дорноговь аймаг, Айраг сум), 3. Ц.Баярсайхан (Налайх, “SJ” клуб), Б.Өсөхбуян (Орхон аймгийн “Ирээдүйн одод”)

55 кг: 1.Ш.Эрдэнэ-Очир (Орхон аймгийн “Ирээдүйн одод”) 2.Г.Энхням (Дархан-Уул, Хасу-Мегастарс) 3. М.Мөнхтөгөлдөр (Налайх, “SJ” клуб), Н.Цэнгүүнбаяр (Говийн бөх)

60 кг: 1.Д.Төрбаяр (Женко) 2. М.Нямдалай (Орхон аймгийн “Ирээдүйн одод”) 3.П.Дашцэрэн, Г.Содбаяр (хоёул Дархан-Уул, Хасу-Мегастарс)

65 кг: 1. Б.Буд (73 дугаар сургууль) 2. У.Эрдэнэбаяр 3. Б.Баттулга (хоёул Орхон аймгийн “Ирээдүйн одод”), Э.Төгсжаргал (Дархан-Уул, Хасу-Мегастарс)

71 кг: 1. О.Сүлдхүү (Дархан-Уул, Хасу-Мегастарс) 2. Б.Мөнхдаваа (Сонгинохайрхан дүүрэг), 3,А.Цэрэн-Очир (Хэнтий),Т.Балжинням (Спортын төв сургууль)

– 80 кг: 1. А.Мягмарсүрэн (Спортын төв сургууль), 2. Ц.Баярсайхан (Орхон аймгийн “Ирээдүйн одод”), 3. Б.Энх-Амгалан (Аварга), С.Гантөр (Мандал-оюут)

+80 кг: 1. Ц.Мөнхбаяр (Спортын төв сургууль), 2. Э.Уугангэрэл (Хэнтий) 3. Билгүүнтөгс (Аварга), Ө.Бумба-Очир (Говьсүмбэр)

Охидын 46 кг: Д.Отгонжаргал (Женко) 2. С.Анударь (Өмнөговь) 3. Ундралмаа (Спортын төв сургууль), Э.Одгэрэл (Төв)

57 кг: 1. Б.Эрдэнэсувд (Женко) 2. Г.Солонго (Амгалан цогцолбор) 3. Б.Уянга (Налайх, “SJ” клуб), Б. Оюунгэрэл (Женко)

65 кг: 1. Б.Марал (Женко) 2. А.Даваажаргал (Налайх, “SJ” клуб) 3,Б. Дэлгэрцэцэг (Өмнөговь), Ц.Отгонцэцэг (Дорноговь аймаг, Дэлгэрэх сум)

73 кг: 1. Д.Цогзолмаа (Говийн бөх) 2. Д.Халиун (Дархан-Уул, Хасу-Мегастарс 3. Ө,Одбаг (Өмнөговь), О.Сарансувд (Женко)

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх