Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1543283626_hulbumbug.jpg

Ц.Ганболд дасгалжуулагчтай Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд өрсөлдөхөөр өчигдөр/11.26/ эх орноосоо морджээ.

Манай эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг өнгөрсөн есдүгээр сард Улаанбаатар хотод болсон Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатанд Умард Марианы Арлуудыг 3:2, Гуамыг 1:0-ээр хожиж, Макаотай 0:0-ээр тэнцэн эхний шатны аварга болсон. Тус тэмцээн нь эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн оролцсон анхны тэмцээн байсан юм.

Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатыг давсны дараа 11 дүгээр сарын 04-08-ны хооронд Тажикстан улсад зохиогдсон "Токио 2020" зуны олимпын урьдчилсан шатны эрхийн төлөөх тоглолтуудад оролцож, том туршлага хуримтлуулсан. Сурсан мэдсэн зүйлсээ Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд БНХАУ, Тайвань, Хонг Конгийн багуудын эсрэг харуулаад ирэхийг хүсэн ерөөе.

БНХАУ - МОНГОЛ 2018.12.01 13:45

ТАЙВАНЬ - МОНГОЛ 2018.12.03

МОНГОЛ - ХОНГ КОНГ 2018.12.05

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх