etoim.mn
photos/Mujer llena de vida.jpg

Та аз жаргалтай амьдрахыг хүсч байна уу? Аз жаргал гэгч өдөр бүр танай хаалгыг тогшиж байж ч болох юм.  Гэхдээ аз жаргалын хаалга зөвхөн таарсан түлхүүрээр онгойдог. Аз жаргалын түлхүүрийг гагцхүү та өөрөө л олон ёстой. Магадгүй та тэрхүү түлхүүрийг олохгүй байвал таньд бяцхан зөвлөмж хүргэж байна. Эдгээр зөвлөмжүүд таныг аз жаргалтай болгож ч болох юм. Та оролдоод үзээрэй. 

1. Бясалгал хийх

Судалгаагаар бясалгал хийсний хэдхэн минутын дараагаар бид өөрсдийгөө илүү сэтгэл ханамжтай, амар амгалангаар мэдэрдэг. Бясалгал тогтмол хийснээр таны аз жаргалын түвшинг нэмэгдүүлж тархийг өөрчлөх болно.

2. Өөрийн замыг багасга

Боломжтой бол та өдөр бүр ажилдаа явах замд зарцуулдаг цагийг багасгах тухай бодох хэрэгтэй. Эсвэл өөрт шинэ замыг олох хэрэгтэй. Хугацаа хэмнэнэ гэдэг таньд илүү их боломж бий болгож байна гэсэн үг.

3. Бусдад тусал

Орчин үед бүх зүйл “Би” гэдэг зүйлийн эргэн тойронд эргэлддэг. Хамгийн аз жаргалтай, амжилттай хүн бол өгөөмөр хүн юм. 

4. Өөрт чөлөөт цагийг худалдаж ав

Харвардын бизнесийн сургууль болон Британий их сургуулийн хамтарсан судалгаагаар дэлгүүр хэсэж ахуйн зүйл худалдаж авахаас илүүтэй чөлөөт цагийг сайжруулж, өөрт зарцуулах нь илүү их аз жаргалыг өгдөг гэжээ.

5. Унтаж амрах

магадгүй таныг үүний талаар таамаглаж байсан гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ энэ нь өмхийртлөө унтана гэсэн үг биш шүү. Алжаал тайлна гэдэг бие махбодь болон сэтгэл санааг тайвшруулж өгдөг юм.

6. 30 секунд

Та хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйлтэй тэмцэж байгааг харж байна уу? Та түүнд туслаж чадах уу? Магадгүй та түүнд туслаж болох мэт харагдаж байгаа.  Шинжлэх ухааны үүднээс хэн нэгэнд туслахад зарцуулах 30-хан секунд таны тархийг эерэг химийн элементүүдээр дүүргэж, таныг бүтэн өдрийн турш эерэг байлгах болно гэсэн байдаг. 

7. Бусдад талархах

Бусдад тогтмол талархаж, баярласнаа илэрхийлдэг хүмүүс өөрсдийгөө илүү их аз жаргалтайгаар мэдэрч, нойрны чанар сайжирч, эрүүл амьдралын хэв маягтай болсон байдаг. 

8. Саад бэрхшээлээс зугтах хэрэггүй

Судалгаагаар зовлон бэрхшээлийг даван туулсан хүмүүс түүнийг туулаагүй хүмүүсээс илүүтэй аз жаргалтай байдаг гэжээ. Бид хүнд хэцүү бэрхшээлтэй таарсанаар бидний хувь хүн төлөвшиж, дараа дараагийн саад бэрхшээлийг илүү сайн даван туулж, ирээдүйн талаар илүү эерэг бодолтой болдог байна.

9. Аз жаргалыг юу бүрдүүлдэгийг ойлгохыг хичээ

Шинжлэх ухааны үүднээс аз жаргал гэдэг бол Та өөрийн амьдралд хэр сэтгэл ханамжтай байна мөн та өдөр тутмын амьдралдаа өөрийгөө хэрхэн мэдэрдэг гэдэг хоёр зүйлийн хослол юм.

10. Аз жаргал хэцүү байж болно, гэхдээ энэ нь бууж өгөх шалтгаан биш

Хэрэв та өөрийн цаг хугацааг зарцуулж бидний бэлтгэсэн мэдээллээс аль нэгийг нь хийж эхлэхэд та чин сэтгэлээсээ аз жаргалтай болно.

Аз жаргал үргэлж инээмсэглэхгүй. Аз жаргал бүх дэлхийн баялгийг эзэмшдэггүй. Түүн дотор байгаа асуудлуудыг анзаарахаас татгалзадаггүй. Аз жаргал бол сэтгэл ханамж, таашаал гэх тэрхүү нүдэнд үзэгдэж гарт баригддагүй мэдрэмж юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх