Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/46654494_2236557336369074_5690574712191582208_o.jpg

Казахстаны улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Динмухамед Кунаевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн ОУТ өчигдөр Казахстаны Тарас хотод эхэлсэн билээ. Манай улсаас ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Наранбаатарын удирдлага дор таван тамирчин хүч үзэж байгаа бөгөөд 86 кг-ын жинд “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Оргодолын Үйтүмэн шигшээд шалгарч үлдлээ.

Үйтээ Тараст эзэн орны Нурдаулет Коктеубаев, Азамат Даулетбеков нарыг ялснаар маргааш нутгийн бөх Аббасовтой алтан медалийн төлөө барилдана.

Харин манай бусад бөхчүүд болох гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Б.Батмагнай, Н.Лхамгармаа, спортын мастер Б.Далайбаяр нар тэмцээнээ өндөрлүүллээ.

MWF

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх