etoim.mn
photos/olloo_mn_1542967099_urnaa.jpg

Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн Японы Осака хотод болж байна. Тэмцээнд 71 орны 421 /эрэгтэй 262, эмэгтэй 159/ жүдоч өрсөлдөж байгаагаас манай улсаас 13 жүдоч оролцож байгаа билээ.

Өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52 кг-ын жингийн барилдаанууд явагдаж байгаа бөгөөд медальтнууд тодорч эхэллээ. Тухайлбал, манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 48 кг-д МУГТ М. Уранцэцэг мөнгөн медаль хүртсэн байна. 

Тэрээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Японы Яошида Санаг, шөвгийн наймд Португалийн Садеро Марияаг, хагас шигшээд  Өмнөд Солонгосын  Кан Юүжинийг тус тус цэвэр ялсан юм. Улмаар алтан медалийн төлөө Японы Тонаки Фунатай барилдаж, даралтаар цэвэр ялагджээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх