Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/ipanews_480d51a4-c705-476b-899c-cea606953d0d_1.jpg

Техник технологийн эрин зууд гар утас хэрэглэдэггүй хүн ховор. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд ухаалаг утасгүй хүн бараг л хүн биш гэгдэх нь холгүй болсон. Учир нь ухаалаг гэх тэрхүү утасны ачаар дэлхий нийттэй хөл зэрэгцэн цаг хугацаа орон зайг үл хамааран хүссэн мэдээллээ авах бүрэн боломжтой болсон. Монголд төдийгүй дэлхий нийтийн гар утасний хэрэглээний багагүй хувийг эзлэх болсон SUMSUNG утсыг тойрсон маргаан сүүлийн хэдэн жил үргэлжлэх болсон. Удирдлагууд нь хахуулын хэрэгт холбогдож үйлдвэрлэгчид нь хөрөнгө завшсан болон ажилчид нь эрүүл мэндийн шалтгаанаар төрөл бүрийн нэхэмжлэл гаргах болсон гээд нэрлээд байвал дуусахгүй.

Тиймээс “Samsung Electronics Co” компаний тэргүүн Ким Ки Нам: "Хагас дамжуулагч болон шингэн болор дэлгэцийн үйлдвэрлэлийн явцад ажилчдын эрүүл мэндэд учруулж болзошгүй эрсдэлийг "Samsung Electronics" компани одоог хүртэл бүрэн хянаж чадахгүй байна. Өнөөдөр бид ийм өвчнөөр шаналж байгаа ажилчдаасаа болон тэдний ар гэрийнхнээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна” хэмээн хагас дамжуулагч болон дэлгэцийн үйлдвэрлэлийн нөлөөллөөр хорт хавдар туссан бүх ажилчнаасаа албан ёсоор уучлалт хүссэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна. 

2007 онд “SAMSUNG” компаний хагас дамжуулагчийн үйлдвэрийн ажилчдын нэг цусны хорт хавдраар нас барсны дараа  тус компанийн үйлдвэрүүд дэх ажлын нөхцөлтэй холбоотой шүүх хурлууд эхэлсэн юм. Мөн хорт хавдар туссан бусад ажилчин нөхөн төлбөр олгохыг, уучлалт хүсэхийг, мөн ийм өвчин тусах эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг шаардсаар байгаа юм.

Түүнчлэн хорт хавдар туссан хүн бүрт 150 сая воны буюу 132 мянган ам.долларын нөхөн төлбөр олгох тухай гэрээнд тусгасныг компани боолн ажилчдын хэлэлцээнд хөндлөнгийн таслагчийн хувиар оролцсон  комисс мэдэгдэж байсан юм.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: dailysabah.com

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх