etoim.mn
photos/bolno.jpg

Америкийн хар баасан гариг хэмээх супер хямдралын өдрийг иргэд тэсэн ядан хүлээж, эртнээс юу авахаа төлөвлөн бэлтгэж, хар үүрээр худалдааны төвүүдийн гадна очиж дугаарлан зогсдог. Дэлгүүр, худалдааны төвүүд ч энэ өдрөөр онцлог гэсэн бараа бүтээгдэхүүнүүдээ тултал хямдруулж, худалдан авагчдынхаа сэтгэлд нийцтэл үйлчилж чаддаг. Энэ ч утгаараа хар баасан гариг Америкийн томоохон худалдааны төвүүд болон жижиглэн худалдаачдын жилийн хамгийн их ашиг орлоготой өдөр болдог байна.

Тэгвэл Монголд хар баасан гариг харин ч эсрэгээ. Амтай болгон нь гэдэг шиг худалдаа хийдэг төв дэлгүүрүүд болгон “Хар баасан гаригийн хямдрал зарлалаа” хэмээн суртачлах болов.Хямралын энэ цагт хямдарна гэсэн мэдээлэл нь иргэдэд сайхан сонсогдож байсан ч хямдрал нь амьдралд ойр бодит байж чаддаггүй нь хамгийн харамсалтай.

“Хямдрал зарласан брэндийн бүтээгдэхүүнүүд дууссан байна, сонголт муутай, хэлсэн үнэдээ хүрч хямдарсангүй, авах юм байсангүй, супер хямдрал биш супер хууралт байлаа” гэсэн худалдан авагчдын сэтгэл гонсгорхон байдал хаа сайгүй.

Яг энэ өдрүүдэд Монголын брэндийн гэх бараг дэлгүүр болгон л “Black Friday” зарлаад байна. Хамгийн хөгийн нь сонгогдсон хэдэн бараандаа л хямдрал зарлажээ. Тэрхүү сонгогдсон гэх бараандаа санаанд оромгүй өндөр үнэ тавиад түүнээсээ “sale” зарласныгаа “Хар баасан гариг” гэж нэрлэчихсэн байж байх. Хүн тоож худалдаж авахгүй, хуучирсан загвар, агуулахын бараагаа худалдахын тулд манай дэлгүүрүүд Америкчуудын “Хар баасан гариг”-ийг ийн хуулбарлах нэрээр хулхи хямдралыг буй болгож, хүмүүсийг хуурч байгаа нь үнэхээр ичгүүртэй бус уу.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх