etoim.mn
photos/45948906202_ec4a262d1e_h-1-750x500.jpg

Энэтхэгийн Шинэ Дели хотод сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Өчигдөр 54 кг-д М.Нандинцэцэг Болгарын Стойка Петроватай мөнгөн медалийн төлөө тулалдсан ч 5:0-аар ялагдал хүлээжээ.

“Лондон 2012” олимпийн наадмын шагналт тавдугаар байр, 2016 онд Казахстаны Астанад болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Болгарын Петрова энэ жил аваргын төлөө тулалдахаар шалгарсан байна. Ийнхүү М.Нандинцэцэг энэ жилийн ДАШТ-ийг хүрэл медальтайгаар өндөрлүүллээ.

Монгол Улсад боксын спорт үүсч хөгжсөний 70 жилийн түүхэн ой энэ онд тохиож байгаа. Энэхүү түүхэн ойд хамгийн том бэлгийг М.Нандинцэцэг барилаа.

М.Нандинцэцэг Унгарын Сабина Сючи, Хорватын Зелена Питес нарыг ялж шөвгийн наймд үлдсэн юм. Тэрбээр Мароккогийн Зохра Захроуг 5:0-оор ялснаар дэлхийн аваргын хүрэл медальтан болж, цаашлаад шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тулалдлаа.

Энэ жил 30 настай М.Нандинцэцэг 2003 оноос эхлэн боксын спортоор хичээллэсэн бөгөөд тэрбээр 15 жилийн энэ спортод зориулжээ. Энэ хугацаанд “Инчон 2014” Азийн наадмаас хүрэл медальт хүртэж, дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэнээс гадна улсын аваргад 11 удаа түрүүлж байсан юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх