etoim.mn
photos/20180411000880_0.jpg

БНСУ-ын нийслэл Сөүл хот дахь “Mamin Central Church” гэх Христийн сүмийн номлогч И Жэ Рог тус сүмийн итгэгч найман эмэгтэйг хүчирхийлсэн хэргээр 15 жилийн ял сонсжээ.

Өдгөө 75 настай И Жэ Рог нь анх 1982 онд тус сүмийг 12 итгэгчтэйгээр байгуулж байсан бөгөөд одоогоор 130 гаруй мянган итгэгчдийн очдог томоохон сүм болтлоо өргөжин тэлжээ. Өмнөд Солонгост Христийн сүмүүд нь Христийн шашны гол урсгалыг баримталдаг бөгөөд тэдгээрт  асар их хөрөнгө мөнгөний урсгал эргэлддэг байна.

Номлогч И Жэ Рогийн хувьд байцаалтын эхний өдрөөс энэ хэргийг үгүйсгэж байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийг эрс эсэргүүцжээ. Түүний хэлж байгаагаар итгэгчид нь чухам яагаад ингэж үгсэн хуйвалдсаныг ойлгохгүй байна гэжээ.

Хэргийн талаар товч танилцуулахад: Энэ оны эхээр цагдаагийн газарт номлогч И Жэ Рогд хүчирхийлүүлсэн хэмээн гурван эмэгтэй анх шомдол гаргажээ. Тэрээр тэдгээр гурван эмэгтэйг гэртээ дуудан аваачиж дараа нь хүчирхийлсэн байна. Үүний дараа тавдугаар сард түүний хохирогч гэх эмэгтэйн тоо найм болсон бөгөөд номлогч И Жэ Рогийг эмэгтэйчүүдийн гаргасан  гомдолын дагуу  баривчилжээ. Байцаалтын явцад номлогч И Жэ Рог хохирогч эмэгтэйчүүдийг удаан хугацааны турш хэдэн арван удаа хүчирхийлж байсан нь нотлогджээ.

Түүнчлэн багаасаа тус цуглаанд явсан эмэгтэйчүүдийн хэлж байгаагаар номлогч И Жэ Рог нь маш их эрх мэдэлтэй бөгөөд сүмийн итгэгчид нь түүнийг “бурхан” мэт тахин шүтдэг гэжээ. Тиймээс түүний хэлсэн үгнээс зөрөх хүн байдаггүй бөгөөд И Жэ Рогийн  хэлсэн үг бүрийг нь дагаж биелүүлэхэд бэлэн байдаг байна.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: bbc.com, yonhap news

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх