Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/descendants-of-the-sun-stars-song-joong-ki-and-song-hye-kyo.jpg

Солонгосын алдарт жүжигчин Сон Хэ Кю тун удахгүй үзэгчдийн хүртээл болох “Найз залуу” гэх шинэхэн цувралд тоглохоор болсон билээ. Тэрээр киноныхоо танилцуулгын үеэр өөрийн дүрийг ийн тайлбарласан байна. Эхэндээ надад зохиол их таалагдсан. Би аль болох гэгээлэг сайхан дүрийг гаргахыг хичээдэг. Гэхдээ энэ дүр их онцгой. Яагаад ч юм бүх зүйлийг хар бараанаар харж сүүдэрт амьдарч байсан миний амьдралд нэгэн залуу орж ирсэнээр хорвоод бас гэрэл байдгийг ухаардаг. Амьдралыг гэрэл гэгээтэй харна гэдэг хичнээн сайхан гээч гэжээ.

Танилцуулагын үеэр нэгэн сэтгүүлч түүнээс та гэр бүлтэй болоод багагүй хугацаа өнгөрлөө. Гэр бүлтэй болсноос хойш таны амьдралд юу юу өөрчлөгдсөн бэ? гэж асуусан байна.   Түүний асуултын хариуд жүжигчин бүсгүй “Гэрлэлт гэдэг гайхамшигтай зүйл. Хэн нэгийг амьдралынхаа ханиар сонгон хоёр биендээ итгэж бас хоёр биенээ түшиж, тэр хүнийг хамгаас илүү хайрлаж энэ дэлхийд өөр хэний ч бүтээж чадахгүй тийм нэгэн гайхалтай үзэсгэлэнтэй ертөнцийг бий болгоно гэсэн үг. Миний хувьд хамтын амьдрал зохиогоод өөрчлөгдсөн зүйл огтхон ч байхгүй. Өдөр бүр шинэ, хором мөч бүр сайхан байгаа. Би аз жаргалтай байна.  

Мөн нөхөр маань намайг маш их дэмжиж байгаа. Тэр надад маш их урам өгч намайг зоригжуулж надад их тусалдаг. Гэхдээ нөхөр маань надад чи санаа тавьж намайг хайрлахаа мартаж болохгүй шүү гэсэн” гэж хариулжээ.

Түүний тоглосон “Найз залуу” кино энэ сарын 28-ний өдрөөс олны хүртээл болно.

 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: koreaboo.com

 

Таалагдахгүй байна

4
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[108.92.148.34]

2018-11-22 16:44:27

Gundajdee zailuul

zochin

[66.181.160.99]

2018-11-22 14:44:05

uneheer huurhun busgui bsan jaahan hugshurch bndaa argaguidee nas