Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/57b1ac83c7ca016c9a0fc22e0f3046d530cb6c86.jpg

Жирийн нэг шуудангийн ажилчнаас дэлхийн хэмжээний кино од болж чадсан холливүүдийн алдарт жүжигчин Роберт де Ниро гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан байна.

Түүний ойрын эх сурвалжийн хэлснээр тэрээр эхнэртэйгээ хамт амьдархаа болиод удсан бөгөөд хосууд ойрын хугацаанд гэр бүл цуцалсанаа мэдэгдэх байх гэжээ. 

Халуухан, дур булаам гэсэн тодотголыг дэлхийн олон сая бүсгүйчүүдээс авсан Роберт де Ниро цөөнгүй бүсгүйтэй нэр холбогдож явсан нэгэн. Хамгийн анх тэрээр жүжигчин Дианне Абботтой 1976 онд гэрлэсэн бөгөөд Рафоель хэмээх нэг хүүтэй мөн Дианне-ийн охин Дренаг өөрийн овгоор овголж, өргөн авсан байдаг.  Тэд хамтдаа 12 жил амьдарсан бөгөөд 1988 онд гэр бүлээ цуцлуулжээ. Харин 1995 онд алдартан маань өмнөх найз бүсгүйгээсээ Аарон Кэндрик болон Жулиан Нэнри хэмээх 2 ихэр хөвгүүнтэй болсон байна.  1997 онд Де Ниро жүжигчин Грэйс Хайтауэртэй гэрлэсэн бөгөөд 1998 онд хэсэг хугацаанд салсан ч эргээд нийлсэн түүхтэй.  Хосууд Эллиот хэмээх  хүү болон Хэлэн Грэйс гэх охинтойгоо бөгөөд  өдгөө  Роберт де Ниро зургаан хүүхэд, гурван ач, зээгийн өвөө юм.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: mirror.co.uk

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[192.82.64.251]

2018-11-21 23:55:50

Юу вэ Хар эхнэртэй байсан юмуу